Улс төр Ерөнхийлөгчийн ивээлд багтсан А.Адъяасүрэн гишүүн

Ерөнхийлөгчийн ивээлд багтсан А.Адъяасүрэн гишүүн

“NEWS” агентлаг 76:1  булангаараа үе үеийн парламентын  гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж ирсэн билээ. Тиймээс энэхүү булангаа эхлүүлж, шинэ парламентын гишүүдийг танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт, УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог болох Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон  А.Адъяасүрэнг онцолж байна.


2020 оны УИХ-ын сонгуулиар  АН-аас 11 гишүүн сонгогдсоны нэг нь А.Адъяасүрэн.  Түүний хувьд жолооны курс ажиллуулж, нүүрс тээвэрлэдэг бизнес эрхэлдэг.  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг  “Номгон Санчир” групийн ерөнхий захирал гэдгээр нь илүүтэй мэддэг. “Оюутолгой” компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компанийг тэр мөн хариуцдаг. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй тэрбээр авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг бэлтгэжээ.

Улс төрд сүүлд хөл тавьсан түүний хувьд хоёр жилийн өмнөөс Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллах болсноор УИХ-ын гишүүн болох замаа зассан гэж хэлж болно.  Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэг хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаад Их хуралд нэр дэвших квотоо олж авч, улмаар ялалт байгуулсан азтай эмэгтэй.

А.Адъяасүрэн гишүүн шинээр байгуулагдсан парламентын нээлтэд С.Ганбаатар гишүүнтэй тохой нийлүүлэн сууж, харц шидэлцсэн гэрэл зургууд нь түүнийг олны танил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

УИХ-ын будаг нь ханхалсан шинэхэн гишүүн атлаа хэл аманд хамгийн их өртөж буй. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнгөрөгч аравдугаар сард олон нийтэд мэдээлсэн.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шалгагдахад хүрсэн асуудал нь  нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд авто тээврийн газрын албан тушаалтанд 100,000 ам.долларын авлига өгсөн хэрэг.

Бүр тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сард  Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100,000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм.

Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол сонгуулийн өмнө гарсан гэдэг. Гэвч уг тогтоолтой тэрбээр танилцаж, гарын үсэг зурахгүй өдий хүрсэн талаар зарим хэвлэлүүд бичиж байв.

Энэ тухай ч тэрбээр үгүйсгэж, “Сонгуулийн үеэр энэ асуудал улстөржилттэй холбогдож гарч ирж байсан. Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Хуулийн байгууллага надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” гэж мэдэгдсэн.

Мэдээж түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хамгаалалт болж байгаа учраас дээрх хариултыг өгөх нь ойлгомжтой. Уг хэргийн асуудал ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.

Бизнесийн салбарт амжилттай ч гэлээ түүнийг улстөрч талаас дүгнэж хэлэхэд одоо эртэднэ. УИХ-аар хэлэлцэж буй асуудлыг дутуу дулимаг ойлгох, хаа нэгтээ үг хэлэхдээ гацаж түгдрэх гээд шинэхэн гишүүнд сандрал энүүхэнд.

Үе үеийн парламентын гишүүд шинэ, хуучнаараа ялгарч бас хууль тогтоох байгууллагад хэн нь хэн бэ гэдгээ аяандаа харуулдаг. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон А.Адъяасүрэн мөнгөний бодлогын хувьд ёстой “Цагаан толгой”-гүй нэгэн аж.

УИХ-аар Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр тэрбээр “Баянхонгорын малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандаж, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу” гэж асуусан нь жалга довны үзэл гаргав уу эсвэл банк, санхүүгийн ойлголтгүй юу гэж эргэлзэхэд хүргэв.

Парламент бол  бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын индрээс цээжний бангаараа ярьдаг бус судалж, мэдэж, асуудлаа ойлгож байж ярих ёстой гэдгийг шинэхэн гишүүд ойлгож эхэлж буй биз ээ.

Үүний адил  А.Адъяасүрэн гишүүн  улс төрд хүчирхэг лидер байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Түүний намтар маш товчхон. 1996 онд МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж, 1997 онд Монгол мэдлэгийн их сургуульд багшилж байжээ. Улмаар 2000 онд хувийн бизнесээ эхлүүлж, “Номгон Санчир” ХХК-ийг үүсгэн байгуулж өнөө хэр захирлаар нь ажиллаж байна.

А.АДЪЯАСҮРЭНГИЙН НАМТАРТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургууль
  • 1996 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаач
  • 1998 онд Түүхийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 1996-1998 онд Монгол Улсын Багшийн Их Сургуульд багш
  • 1997-2001 онд Монгол мэдлэгийн их сургуульд багш
  • 2000-2020 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2019 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна