Нийгэм Хууль бусаар удаа дараа жонш олборлож байгааг таслан зогсоожээ

Хууль бусаар удаа дараа жонш олборлож байгааг таслан зогсоожээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч байгаа тул холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон. Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж байсныг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулжээ.

Гэвч 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө дахин хууль бусаар ухсан байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нэн даруй экологийн үнэлгээг хийлгэж, булах хэрэгтэйг сануулан экологийн үнэлгээ хийх шаардлагатай хөрөнгийг аймгийн төсвөөс гаргуулах, хохирлыг нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Тухайлбал, “Хэнтий ус” ХК, “Харгуй” ТӨХК, “Өндөрхаан Хот тохижилт” зэрэг байгууллагын техник хэрэгслийг ашиглан булах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон байна. Улмаар байнгын манаачтай болгох, байгаль орчны байцаагчтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна