“Бишрэлт” зочид буудалд
09:00 цагт Харааны бэрхшээлтэй залуучуудын “Асуудал шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг болно.
ГХЯ-нд
09:00 цагт Монгол, АНУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх ажлын нээлт болно. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар, ХНХ-ын сайд А. Ариунзаяа болон Монгол Улс, АНУ-ын холбогдох албаны бусад хүмүүс цахимаар болон биеэр оролцож үг хэлнэ.
ЗТХЯ-ны урд
11:00 цагт С зөвшөөрлийг эсэргүүцсэн жагсаал болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт хуульчид болон иргэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ.
НЗДТГ-т
11:00 цагт Нийслэлийн шилдэг өрх шалгаруулах ёслол болно.
ЦЕГ-т
11:40 цагт Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын ажилтай танилцана