Манай улсын хувьд томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сараас эхлүүлж, 76 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээлжээ. Зарим эцэг, эхчүүдийн зүгээс вакцин хийлгэсэн бага насны хүүхэд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна гэж буй. Энэ удаагийн томуугийн эсрэг вакциныг Бразил улс нийлүүлсэн билээ.
Тэгвэл Бразил улсын вакцин үйлдвэрлэгч Бутантан Институт 119 жилийн түүхэндээ анх удаа гадаад улсад вакцин экспортолсон тухай мэдээллийг Xinhua мэдээллийн агентлаг мэдээлж байжээ.
Тодруулбал, ДЭМБ-ын хүсэлтээр Бразил улсын вакцин үйлдвэрлэгч Бутантан Институт Монгол болон Филиппин улсууд руу 550 мянган тун вакциныг нийлүүлжээ. 300 мянгыг нь Монгол руу экспортолсон бол 250 мянгыг нь Филиппин руу нийлүүлжээ.
Тус институт нь Латин Америк бүс нутгийн хэмжээнд томоохон вакцин үйлдвэрлэгчдээ багтдаг байна.
Эх сурвалж:Xinhuanet