Ангилалгүй "Монгол хэл, бичгийг судлах цагийг багасгах, сургалтын хөтөлбөрөөс хасах...

“Монгол хэл, бичгийг судлах цагийг багасгах, сургалтын хөтөлбөрөөс хасах тухай асуудал байхгүй”

Ерөнхий боловсролын сургалтын тогтолцоонд кредит системийг нэвтрүүлэхээр судалж буйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Ингэснээр ямар өөрчлөлт гарах талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Монгол хэл, бичгийн хичээлийг судлах цагийг багасгах гэж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй. Энэ бодитой мэдээлэл мөн үү. Ерөнхий боловсролын сургалтад ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?

-Монгол хэл, бичгийг судлах цагийг багасгах, сургалтын хөтөлбөрөөс хасах тухай асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 2019 онд сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Уг төлөвлөгөөний дагуу дээрх хичээлийн цагууд хэвээрээ байгаа.

-Кредит цагийн талаар тодруулъя. Ерөнхий боловсролын сургалтыг кредитийн тогтолцоонд шилжүүлэх тухай мэдээлэл гараад байгаа?

-Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнд сонгон судлах хичээлийг түлхүү оруулсан. Кредит систем нь сургалтын хөтөлбөрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, сонголт хийх тогтолцоог дэмждэг. Хичээлүүдийн агуулгын багтаамжийг нэгжээр үнэлж, жиших шаардлагын үндсэн дээр дэлхий нийтэд эртнээс нэвтэрсэн үнэлгээний систем.

Жишээлбэл, одоогийн сургалтын төлөвлөгөөгөөр арванхоёрдугаар ангийн сурагч гурав хүртэлх хичээлийг сонгон судалж байна. Нэгдүгээрт сонгосон хичээлийг найман цагаар, хоёр дахийг зургаан цагаар, гуравдугаарт сонгосон хичээлээ дөрвөн цагаар долоо хоногт тус тус илүү судалдаг. 

Сургалтын хөтөлбөрийн дагуу Монголын түүхийн хичээл заавал судлах хичээлд орж буй. Хэрэв энэ хичээлийг сурагч нэгдүгээр сонгон судлах хичээлээрээ мөн сонговол нэмж найман цагаар судлах юм. Өөрөөр хэлбэл, бусдаасаа илүү гүнзгийрүүлж үзнэ гэсэн үг. 

Монгол хэл, бичгийг судлах цагийг багасгах, сургалтын хөтөлбөрөөс хасах тухай асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Монголын түүхээ ингэж өндөр түвшинд судлаад их, дээд сургуульд элсэн орохдоо ялгаатай түвшинд судалсан хүүхдүүдтэй нэг ангид орж таарна. Тэгэхээр сайн судалсан хүүхдэд нэг л түвшний агуулгаар хичээл орсноос илүүтэйгээр хүрсэн түвшнээс нь ахиулж сургах хэрэгцээ шаардлага үүснэ.

Иймд сургалтын хөтөлбөрийг аль болох уян хатан сонголттойгоор хөгжүүлэх шаардлага бий. 

-Ингэснээр гол өөрчлөлт нь юу вэ. Жишээлбэл, Монголын түүхийг нэгдүгээр хичээлээрээ сонгож, нэмэлт найман цагийн хичээл үзсэн бол их, дээд сургуулийн нэгдүгээр курстээ кредит цагаа тооцуулж болно гэж ойлгох уу?

-Их, дээд сургуулийн хөтөлбөрийг уян хатан, сонголттой болгох шаардлагатай болов уу. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сонголтоор, өөр өөр түвшинд тухайн нэг хичээлийг судалж буй хүүхдүүд дараагийн түвшинд их, дээд сургуулийн нэг ангид 30, 40-өөрөө хамт сууна. Өөрөөр хэлбэл, оюутны мэдлэгийн түвшин харилцан адилгүй байна гэсэн үг.

Тиймээс их, дээд сургуулиуд тухайн оюутныг байгаагаас нь илүү сайжруулах, мэдлэгийг лавшруулах хөтөлбөрөө боловсруулах, боловсруулсан хөтөлбөрийн олон хувилбараас нь илүү сайн судалсан байвал хүлээн зөвшөөрөх учиртай. 

Манай улсад олон сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Заавал судлах агуулгууд бий. Сургалтын чанараас нь хамаараад заавал судлах агуулгууд бодит байдал дээр харилцан адилгүй олгогдож байгаа. Иймд заавал судлах агуулгуудаа ижил түвшинд байлгах, улам чанаржуулах ямар боломжууд байгааг харах хэрэгтэй. Мөн заавал судлах агуулгыг зааж буй багш нарын чадвар, арга зүйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг анхаарна. 

-Үүнийг хэзээнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Сургуулиуд үнэлгээгээ хоорондоо хүлээн зөвшөөрөх, кредитийг дүйцүүлдэг болох шаардлага бий. Үүнийг эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлнэ. Мөн олон талын байр суурийг сонсоно.

-Сургалтын хөтөлбөрт хийхээр төлөвлөж буй ямар өөрчлөлт, шинэчлэлт байна вэ? 

-2005-2006 оны хичээлийн жилд манай улс 11 жилийн тогтолцоонд шилжсэн. 2008-2009 онд 12 жилийн тогтолцоотой болсон. 

Элсэж орох хүүхдүүдийн нас багасаж, суралцах хугацаа нэмэгдэж байгаа учир хөтөлбөрийн шинэчлэлт хийгдсэн. Харин 2013-2014 онд сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулж, шинэчилсэн. 4-6 жилийн давтамжтайгаар ойр ойрхон шинэчлэлт хийсэн. 

Энэ хэрээр багшийн арга зүй, сургалтын технологи, хэрэглэгдэхүүн, сурах бичиг гэх мэтчилэн бүгд шинэчлэгддэг. Үүний цаана эдийн засгийн үр дагавар бий. Хамгийн гол нь багшийн арга зүйг өөрчлөхөд ихээхэн хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Богино хугацаанд, яарч хийсэн шинэчлэл, өөрчлөлтөд алдаа гарах магадлал өндөр. Одоогийн сургалтын хөтөлбөрөө сайжруулсан. Дараагийн шинэчлэлтийг хийхдээ шинжлэх ухаан, баримт нотолгоонд суурилна. Өмнөх хөтөлбөрүүдийн алдаа, оноогоо дэнслэх учиртай. 

Дэлхийн улс орнууд сургалтын хөтөлбөрөө шинэчилж буй хугацаа, туршлагыг судална.

-Техник технологийн хөгжил, хүүхдүүдийн суралцах арга барилд гарч буй ахиц дэвшлийн үр дүнд сурагчид тухайн ангийн хичээлээ судлахын хамт дээд ангийн хичээлээ ч давхар судлах боломжтой болсон. Нэгэнт хичээлүүдээ хангалттай хэмжээнд судалж, мэдсэн бол анги дэвшин суралцах боломж бий юу?

-Тухайн сурагч авьяастай, оюуны өндөр чадамжтай байж болно. Гэхдээ тэр бол хүүхэд. Төлөвших ёстой. Хэдийгээр мэдээллийн технологи хурдтай хөгжиж байгаа ч бүх зүйлийг цахимаар шийдэх боломжгүй. 

Нүүр нүүрээ харсан амьд харилцаа сургалтад чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Мөн зөөлөн ур чадвар, хүнлэг байхуйд суралцах нь хамгийн чухал. Анги алгасуулж сургаад байвал хөгжил төлөвшил, бие организмын хувь ихээхэн ялгаа гарч болохыг бодолцох ёстой. Бид аль болох шат шатанд нь боловсролыг хүртээмжтэй олгохыг эрмэлзэж байна. 

Сургууль бол зөвхөн мэдлэг олгодог газар биш. Энд хүүхдүүд суралцахаас гадна төлөвшиж, хүмүүжиж байдгийг мартаж болохгүй. 

-Тэгвэл гэрээр суралцах хувилбар байж болох уу. Олон улсад гэртээ суралцдаг жишиг бий?

-Хэрэгцээ шаардлагыг олон талаас нь харж байгаа. Эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл зэргээс шалтгаалан сургуульд сурах боломжгүй хүүхдүүд байдаг. Гэхдээ тэднийг суралцуулах, боловсрол эзэмшүүлэх үйл явц тасралтгүй үргэлжлэх ёстой. 

Иймд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд болон боловсролын салбар дахь цахим шилжилтийн асуудалд онцгой анхаарч байна. 

Манай яамнаас Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг Хууль зүйн яамтай хамтран баталсан. Үүнд тусгагдаж буй онцлох зүйлийн нэг нь зайнаас болон олон хувилбараар суралцаж авсан мэдлэгийг баталгаажуулах юм. 

Тухайн сурагч  авьяастай, оюуны өндөр чадамжтай байж болно. Гэхдээ тэр бол хүүхэд. Төлөвших ёстой.

Олон улсад хичээл сургалтын үйл ажиллагаа, тэр дундаа их, дээд сургуулийн хичээлийг цахимаар орох нь тун үр дүнтэй байгаа нь зарим судалгаагаар гарсан. Гэхдээ улсынхаа нөхцөл байдлыг олон талаас нь харах ёстой.

Дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийн бололцоо, хүний нөөц гэх мэтчилэн олон зүйлийг харгалзах хэрэгтэй байгаа юм. Цаг үеэ дагаад гарч буй дээрх шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газар анхаарч, үр дүнтэй хэрэгжүүлэх болно.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Хатан хааны шарилыг Эдинбург хотод хүргэжээ

Пүрэв гарагт нас барсан Их Британийн хатан хаан Хоёрдугаар...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна