Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна.
Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ. 45 Төлөөлөгчөөс Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө хамгийн олон буюу 11,707 хүний саналаар сонгогдсон бол Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 хүний саналаар НИТХ-д сонгогджээ.
Хүснэгт. НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч