Улс төр Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган

Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган

Өнгөрөгчч 10 хоногт улс төрийн халуун үйл явдал дүүрэн байв. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд эмхлэгдсэн шинэ парламент анхдугаар чуулганаа 75 гишүүнтэй хуралдуулаад өчигдөрхөн /2020.07.09/ хаалтаа хийв. Анхдугаар чуулган 10 хоног үргэлжилжиж, төрөө төвхнүүллээ. Тодруулбал, УИХ-ын найм дахь удаагийн

 Анхдугаар чуулган зургадугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийж, сонгуульд ялалт байгуулсан гишүүд албан ёсоор тангаргаа өргөлөө. УИХ-д дахин хамгийн олон суудал авсан МАН Бага хурлаа хийж, Ерөнхий сайдын нэрийг тодруулж Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулж эцэслэн баталлаа. 

Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргыг тодрууллаа. Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай” гэдгийг тодотгосон.

 Үүгээр Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудалд орсон. Анхдугаар чуулганы эхний өдөр шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын дарга, дэд Бүлгийн дарга, дэд дарга нарыг сонгосон. 

2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудлыг авсан. Ингэснээр Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. 2000 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийн дараах Анхдугаар чуулганаар анх удаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрыг байгуулж, ажиллах боломжоор хангалаа. Монгол Улсын Засгийн газраас ард түмэн ихээхэн зүйлийг хүсч, хүлээж байна. Анхдугаар чуулганыг хаахын өмнө  УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж,улмаар 11 байнгын хороод дэд, хорооддоо байгуулж, дарга нарыг сонголоо.

Г.ЗАНДАНШАТАР УИХ-ЫН ДАРГААР УЛИРАН СОНГОГДЛОО 

 Зургадугаар сарын 30-ны өдрийн  УИХ-ын анхдугаар чуулганы эхний өдөр УИХ-д хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад нэр дэвшигчийг танилцуулж, хэлэлцүүллээ. МАН-аас өмнөх парламентын УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын нэрийг УИХ-ын даргад дахин дэвшүүлж, хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо. Ингэснээр Г.Занданшатар  УИХ-ын даргаар анх удаа улиран сонгогдож байгаа бөгөөд өмнө нь 2019-2020 онд УИХ-ын  даргын албан тушаалыг хашиж байсан юм. Харин УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар сонгогдов.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг дэд даргаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг томилсон. Д.Тогтохсүрэнгиййн хувьд өмнө нь бүлэг ахалж байсан туршлагатай учраас түүнийг бүлгийн даргаар дахин  ажиллуулахыг гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн. Харин сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон. Тэрбээр  2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ.

   МОНГОЛ УЛСЫН 31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР У.ХҮРЭЛСҮХИЙГ УЛИРААН ТОМИЛЛОО

 Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуудал хэн бүхэнд ойлгомжтой байсан. Учир нь сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Нөгөө талаар 2017 оноос Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан түүнийг улираан томилох нь тодорхой байсан. Тиймээс өрсөлдөгчгүйгээр МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улиран томилох тухай саналыг УИХ-д танилцуулж, чуулганд гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдож, үргэлжлүүлэн Засгийн газрын тэргүүнээр ажиллах боллоо.

ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ 14 ЯАМ НИЙТ 17 САЙДТАЙ АЖИЛЛАНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу анх удаа танхимаа өөрөө бүрдүүлсэн. Эхлээд  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ анхдугаар чуулганд танилцуулсан бол долдугаар сарын 07-ны өдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг зарласан. Долдугаар сарын 08-ны өдөр УИХ-д танилцуулснаар шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар бүтцээ баталсан.  Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр Соёлын яамыг шинээр нэмж Үндсэн хуулийн дагуу дөрван сайдаас бусдыг нь гаднаас томиллоо. Ерөнхий чиг үүргийн яамдад “давхар” дээлтэй ажиллах сайдуудаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.

Бусад сайд нарын тухайд:

  • Шадар сайд Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайдЛ.Халтар
  • ХХААХҮ-ийн сайдаарТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайдаарГ.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа нар томилогдсон.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимын сайд нарыг шинжвээс дийлэнх нь улс төрөөс хол байсан хүмүүс гэж тодорхойлж болно. Гэхдээ тухайн салбартаа олон жил ажиллаж, салбарын жаргал, зовлонг нь мэдэх хүмүүс олонх.  Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сайд нарын томилгоо хийгдсэн гэдэг утгаараа сайд нарын нэрийг тодруулах гэж нэлээд удаж, анхдугаар чуулганы төгсгөлд танхимын гишүүдээ бүрдүүлэв.

ДАРГА БОЛОХ ХҮСЛИЙГ НЬ ГҮЙЦЭЭВ

УИХ-ын Анхдугаар чуулганы төгсгөлд Байнгын хороодын дарга нарыг сонгон, дэд хорооны бүрэлдэхүүнийг баталснаар Анхдугаар чуулганыг хаалаа. УИХ-ын найман байнгын хорооны тоог гурваар нэмсэн нь дарга болох хүсэлтэй гишүүдийнхээ хүслийг биелүүлсэн гэж дүгнэж болохоор. Байнгын хорооны даргаа томилж чадахгүй удтал сунжирч эцэстээ гурван байнгын хороог нэмж асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиар Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Үйлдвэржилтийн бодлогын; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнХаянгаагийн Болорчулуун;
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнЖамъянгийн Мөнхбат;
  4. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;
  5. Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;
  6. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнМөнхөөгийн Оюунчимэг;
  7. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;
  8. Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;
  9. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнБаттогтохын Чойжилсүрэн;
  10. Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;
  11. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар тус тус сонгогдов.

Ийнхүү ээлжит сонгуулийн дүнд бий болсон УИХ төрөө төвхнүүлснээр анхдугаар чуулганаа өндөрлүүллээ.  Анхдугаар чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр “…Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.Та бүхний өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нарыг нь сонголоо. Энэ бүтээлч, хүчээ  нэгтгэсэн хамтын ажиллагаа, цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил, асуудлууд хүлээж байгаа” гэдгийг тодотгосон юм.

УИХ-ын намрын чуулганаас өмнө наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх,  улс орны өмнө тулсан асуудлыг хэлэлцэнэ.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна