Нийгэм "Таслал гээд байгаа нь мянгачилсан таслал байсан. Тоон утга...

“Таслал гээд байгаа нь мянгачилсан таслал байсан. Тоон утга дээр алдаа байхгүй”

Сонгуулийн санал хураалтын дүнг зургаадугаар сарын 24-ний орой СЕХ-ны дэлгэцээр үзүүлэх үед зөвхөн бие даагчдын саналын тоон дээр таслал орж ирсэн талаар өнөөдөр бие даагчид мэдээлэл хийсэн.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэр энэ талаар СЕХ-ны Мэдээлэл технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат тайлбар өглөө.

Тэрбээр “Мэдээлэл технологийн төв мэдээллийг дэлгэцэн дээр шууд дамжуулсан. Энэ яриад байгаа таслал нь та бүхний мэдэж байгаачлан мянгачлах таслах юм. Жишээ нь, нэг саяыг бичихдээ 1,000,000 гэдэг. Мянгыг 1,000, мянга хоёр зууг 1,200 гэж бичдэгтэй адилхан мянгачилсан таслал байсан.

Мянгачилсан таслал нь зарим бие даагчийн санал мянгаас дээш болоод ирэхэд гарч ирсэн. Тэгсэн манай эрэмбэлдэг функц ажиллахгүй эрэмбэ дараалалгүйгээр шууд гаргаад ирсэн.

Тоон утга нь хэвээрээ байгаа ба тоон дээр өөрчлөлт хийсэн юм байхгүй, дүн хэвээрээ байгаа. Дээрээс нь, санал тоолох төхөөрөмж маань билл дээр /цаасан дээр/ дүнгээ гаргаад хэвлээд өгчихсөн. Тэрийг нь бүх ажиглагч нар мэдэж байгаа. Түрүүн хэлсэнчлэн хяналтын тооллогыг 800 гаруй хэсэг дээр хийчихсэн. Дүнд алдаа байхгүй” гэв. 

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна