Нийгэм Т.Ганболд: Бие даагчдын авсан саналын тоонд хөндлөнгөөс хакер ажиллагаа...

Т.Ганболд: Бие даагчдын авсан саналын тоонд хөндлөнгөөс хакер ажиллагаа хийсэн

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд: Хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшсэн. Олон нийт намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандаж байгаа нь олон судалгаагаар гарч байсан. 

Би Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Бүх уулзалтын тойм хадгалагдаж, баримт болон үлдсэн байгаа. Иргэд өнөөдрийн төр засагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Өрсөлдөгч намууд маань намайг 1-ээр гарна гэдэгт итгэлтэй байсан. Хэдийгээр бие даагчид тус тусдаа нэр дэвшигчид боловч үзэл бодлоо нэгтгэн энэ сонгуульд оролцсон. 

Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байгаагүй таслал гэдэг формат орж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоонууд л байгаа. Гэтэл бие даан нэр дэвшигчдийн авсан саналын тоонууд таслалтай гарч ирсэн. 

Тодруулбал, энэ бол хөндлөнгөөс орж ирж байгаа хакер ажиллагаа. Миний авсан санал анх бусад нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Миний нэрээс доош бичигдсэн хүмүүсийн саналын тоон дээр таслал байхгүй. 14,622 саналтайгаар хамгийн эхэнд бичигдэж байгаа хүний саналыг эксел программ дээр хоёр хуваахад автоматаар 7,311 гэж таслалтай гарч ирдэг.

Энэ ганцхан над дээр биш. Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн. 

Тиймээс тэр бүх тойрог дээр дахин сонгууль явуулахыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид үүнийг хандаж хэлмээр байна. 

Би нэгээр гарах гээд байгаадаа биш шударгаар өрсөлдье гэж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна