Дэлхийн олон улс оронд такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг стартап компаниуд гарч ирсээр байгаа бөгөөд тэдний нэг төлөөлөл нь Uber юм.
"Uber” нь гар утасны аппликейшн ашиглан таксины үйлчилгээ авах боломж олгодог онлайн үйлчилгээний компани. Тус компанийг Трэвис Каланик, Гаррет Кэмп хэмээх бизнес эрхлэгчид 2009 онд байгуулсан ба одоогийн байдлаар компани нь 80 орчим орны 500 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл та такси дуудлагын онлайн сүлжээний бизнес эрхлэгч “Uber” компаний талаар та юу мэдэх вэ?
Видео 1: Uber, такси юу эсвэл бизнес платформ уу? I
Дээрх бичлэгээс бид хамгийн түрүүнд юу ойлгох ёстой вэ?
- “Uber” нь олон улсад IPO хийгдсэн компаниуд дундаас Alibaba, Facebook компанийн дараа буюу гуравдугаарт \82.4 тэрбум доллар\ жагсдаг.
- “Uber” шиг компаниудад хөрөнгө оруулагч нарыг эрэмбэлбэл эхлээд жижиг капиталууддараагаар нь хөрөнгө оруулалтын сангууд, хамгийн сүүлд Саудын араб, Soft bank /хамгийн том хөрөнгө оруулагч/ байна.
- 2017 оны байдлаар такси үйлчилгээ авах боломж олгодог “Uber” шиг компаниудад 80-аад тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ. \Uber, Didi Chuxing, Crab, Ola, Lyft, Go Je, Rest of Market гэх мэт\
- “Uber” IPO хийсний дараагаар буюу 2019 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаар 5.2 тэрбум долларын алдагдалтай ажилласан. Энэ бол өндөр алдагдал. (гарсан алдагдлаа тус улиралд ажилчиддаа бонус өгсөнтэй холбоотой гэж зарласан) “Uber” компани дунджаар улирал тутамд нэг тэрбум долларын алдагдалтай ажилладаг. Үүнээс харвал такси үйлчилгээ эрхэлдэг компанийн хувьд тийм ч сайн зүйл биш.
“Uber” компанийн тайлан /2019 оны хоёрдугаар улирлын байдлаар/
- Дэлхий дээрх таксинд явдаг хүмүүсийн нийт орлого 108 тэрбум доллар байдаг. Үүнээс ойролцоогоор 20 хувийн шимтгэл буюу 20 тэрбум долларыг \орлого\ “Uber” шиг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд авдаг. 2030 онд 23 хувийн шимтгэл авна гэж бодоход дэлхий даяар 65 тэрбум долларын орлого (такси үйлчилгээний компаниуд нийлээд) олох боломжтой. Өөрөөр хэлбэл, такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд зүгээр нэг таксины компаниуд байсан бол ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг.
- Тэдний гол зорилго нь өөрөө жолооддог машин юм. Хэрвээ өөрөө жолоодог машин явахгүй л бол “Uber”, “Lyft” зэрэг компаниуд үнэ цэнэгүй болж хувирна. Тус компаниуд анхнаасаа машин өөрөө явна гэж бодож, үнэ цэнээ тооцсон хэрэг. Хөрөнгө оруулагчид нь ч үүнийг мэдэж хөрөнгө оруулалтаа хийсэн.