Дэлхий Өмнөд Солонгост коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж...

Өмнөд Солонгост коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж дүгнэжээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхлээд дундаа орсон гэж тус улсын анагаах ухааны мэргэжилтнүүд дүгнэжээ.

Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн удирдлагууд өчигдөр буюу Даваа гарагт энэ талаар мэдэгдсэн байна.

“Эхний давалгаа хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд том хотуудын орчимд үргэлжилсэн гэж бид үзэж байна. Дараа нь тавдугаар сарын эхээр хоёр дахь давалгаа эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэж тус төвийн захирал Жён Юн Киён хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тавдугаар сарын эхээр тохиосон бүх нийтийн амралтын өдрүүдэд Сөүл хотын шөнийн цэнгээний газруудаар тарсан халдварыг хоёр дахь давалгааны эхлэл гэж үзсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгост 17 шинэ халдвар тээгч бүртгэгдсэн нь сүүлийн сар орчим хугацаанд нэг өдөрт илэрдэг тоо анх удаа 20 хүрээгүй тохиолдол байжээ.

Өмнөх хоёр өдөр нь тус бүр 48, 67 тохиолдол бүртгэгдээд байв.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгост нийтдээ 12,438 халдварын тохиолдол бүртгэгдэж, 280 хүн нас бараад байна.

Хоёрдугаар сарын сүүлээр өдөрт 900 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан нь тус улсын хувьд тахлын оргил үе байжээ. “Бид эхэндээ хоёр дахь давалгааг намар, эсвэл өвөл эхэлнэ гэж тооцоолж байсан. Бидний тооцоо буруу байжээ. Хүмүүс хоорондоо ойр харилцсаар байвал халдвар үргэлжлэн тархсаар байх юм байна” гэж Жён Юн Киён хэлжээ.

Ойрын гурван өдөрт бүртгэгдсэн дундаж халдварын тохиолдол 30-аас доош буухгүй бол хорио цээрийн хатуу дэглэмийг буцаан сэргээхээ Сөүл хотын захирагч Пак Вон Сун өчигдөр мэдэгдсэн байна.

Ням гарагт дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 183,000-аар нэмэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн дээд хэмжээ байв. Мөн Даваа гарагт нийт халдварын тохиолдол 9 саяын босгыг давжээ. Халдвар хамгийн хурдтай тархаж байгаа бүс нутаг нь Латин Америкийн орнууд, тэр дотроо Бразил улс болоод байна.

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна