Дэлхий Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон... Дэлхий Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа 05/29/2020 304 0 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэрэглэгчдээ улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг сошиал медиа компаниудад хариуцлага тооцох хууль санаачлахыг үүрэг болгосон захирамж гаргажээ.“Бид өнөөдөр үг хэлэх эрх чөлөөг аюулаас хамгаалахаар энд цуглаад байна” гэж Трамп захирамжинд гарын үсэг зурахын өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.Хоёр хоногийн өмнө Дональд Трампын твиттер хуудсандаа гаргасан мэдэгдэлд Твиттер компани “худал мэдээлэл” гэсэн хаяг зүүж, бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас нягтлан шалгахыг уншигчдад нь анхааруулж байв.Энэ явдал Трампыг нэлээд бухимдуулж, тэрбээр Твиттер компанийг хаалгана хэмээн сүрдүүлж байсан юм.Трампын захирамжийн дагуу АНУ-ын хууль зүйн яам Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах ёстой болж байна.Уг зүйл заалт нь сошиал медиа компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэл олгодог юм. Мөн хэрэглэгчийн нийтэлсэн агуулга, сэтгэгдэлд сошиал медиа компаниуд хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг.Трамп харин хэрэглэгчидтэйгээ улс төрийн үзэл бодлоор ялгаж харьцсан компаниудын эрх мэдлийг хязгаарлах нэмэлт заалт оруулах чиглэл өгсөн байна.Дональд Трамп нь 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Твиттер, Фэйсбүүк компаниудын платформыг амжилттай ашигласан гэгддэг. Харин тэр ерөнхийлөгч болсныхоо дараа дээрх компаниудыг консерватив үзэл бодлыг хааж, хориглож байна хэмээн шүүмжлэх болсон юм.Өчигдөр сэтгүүлч түүнээс твиттер хуудсаа устгах эсэхийг асуухад Трамп “Хэрвээ энэ улс оронд шударга хэвлэл мэдээлэл байсан бол би дор нь устгах байлаа” гэж хариулжээ. Share Facebook Twitter Pinterest WhatsApp Сүүлд нэмэгдсэн ТехнологиГанхуяг - 11/06/20240iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...Read more Улс төрГанхуяг - 11/06/2024016 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...Read more Эдийн засагД.Цэцэг - 11/06/20240“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...Read more Эдийн засагА.Болор - 11/06/20240Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...Read more - Advertisement - Улс төрД.Цэцэг - 11/06/20240Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байнаСонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...Read more ТехнологиЗ.Майцэцэг - 11/04/20240“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...Read more Танд сонирхуулахад Нийгэмbold baatar - 02/08/20220Энэ оны эхний сарын байдлаар 540 иргэн 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 540 иргэнд...Read more НийгэмД.Цэцэг - 04/03/20200Ө.Энхтүвшин: Өнөөдрийн нислэгээр хамгийн эрсдэлтэй хүмүүс ирлээ Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.03/...Read more Танд таалагдаж магадгүй юмRELATEDСанал болгож байна Дэлхий АНУ ураны олборлолтоо нэмэгдүүлэв. Эхний улиралд дотоодын үйлдвэрлэл сүүлийн 5 жилд байгаагүй дээд... Д.Цэцэг - 06/05/2024 0 Read more Дэлхий Хятад Америкийн Intel болон AMD компаниудын процессор хориг тавьлаа Хятад улс Америкийн Intel болон AMD компаниудын үйлдвэрлэсэн процессорыг... А.Болор - 03/25/2024 0 Read more Дэлхий Энэ 7 хоногт бидний эргэн тойронд юу болж өрнөсөн бэ? 1. Европын 30 гаруй хэвлэл мэдээллийн компани Google-ээс 2.1... Д.Цэцэг - 03/01/2024 0 Read more Дэлхий Делид төрсөн MIT-ийн оюутны зохион бүтээсэн энэхүү төхөөрөмж нь таныг “үггүйгээр” ярихад тусална. Дели хотод төрсөн, Массачусетсийн Технологийн Их Сургуульд (MIT) суралцдаг... Д.Цэцэг - 02/27/2024 0 Read more