Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

0
299

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ.

Улмаар шүүгдэгч нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хавтаст хэргийг прокурорт буцаагаад байсан юм. Тэгвэл уг хэргийн нэмэлт шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр /2020.05.25/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.