АТГ: 670 нэр дэвшигчээс 342-ынх нь ХОМ-ийн цахим эрх баталгаажив.

0
290

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ бүртгүүлэх учиртай.

Авлигатай тэмцэх газрын мэдээлж буйгаар, өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэсэн ч 342 нь баталгаажуулаад байна.

ХОМ өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох тул сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд амжиж хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулахыг АТГ анхааруулж байна.