С.Баярцогтын ҮБХ-ны гишүүний эрхийг сэргээжээ

0
329

Намаасаа хөөгдсөн С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөөр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Гэвч тэрбээр бие даахаа больж, АН-даа буцаж элссэн байна. 

Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны 14 дүгээр их хурлын шийдвэрээр С.Баярцогтын ҮБХ-ны бүрэн эрхийг 94 хувийн саналаар батламжилжээ. 

Тэрбээр Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр болоод байгаа юм. 

Сануулахад, Түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж байсан. Мөн Швейцарийн Дээд шүүх ‘Рио тинто’ компанийн Оюутолгой төсөлтэй холбоотой гомдлыг хэлэлцээд Сангийн сайд асан С.Баярцогтын харилцаж байсан Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Улмаар Сангийн сайдаар ажиллаж байхдаа Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн байдаг.

Энэхүү мэдээллийн дараа Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны хуралдаж, С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэр гаргаж байсан билээ.