Нийгэм Х.Хоснаран: Гудамжны урлаг надад эрх чөлөө, эрх мэдэл өгдөг

Х.Хоснаран: Гудамжны урлаг надад эрх чөлөө, эрх мэдэл өгдөг

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.

Стрийт арт буюу гудамжны урлаг өндөр хөгжсөн, өрсөлдөөн ихтэй Австрали улсад авьяас чадвараараа толгой цохиж буй Хискотой цахимаар ярилцсанаа хүргэе. Түүнийг “Боргио” барьж, янжуур салаавчилсан, нүдний шилтэй “танхай” Чингис хаан, магнитафон мөрөн дээрээ барьсан монгол баатар, нум, сум агссан монгол эмэгтэйн зургаар нь монголчууд таних болсон билээ.


 –Австралийн Виктория мужийн  Яаррам тосгонд “Heesсo town” гэх таны зураг их алдаршиж байна. Энэ төслийг эхлүүлэх, хэрэгжүүлэх зорилго нь юу байв?

-Баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ оны эхээр Австрали Улсад их хэмжээний түймэр дэгдэж, хот болон тосгод нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тиймээс Яаррам тосгоны иргэдтэй хамтран жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор  энэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн өндөр нь хоёр давхар барилгатай тэнцэх хэмжээний арав гаруй ханан дээр тус тосгоноос гаралтай, алдартнууд болон нутгийн уугуул иргэдийг онцлон зурсан.

Төсөл эхлэхийн өмнө нутгийн иргэдийн зүгээс дээрх газрыг “Heesco town” буюу Хиско хотхон хэмээн нэрлэнэ гэдгийг надад хэлсэн. Энэ нь мэдээж, надад их сайхан санагдсан. 

Төслийг хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Австрали улсад коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон учраас таван долоо хоногийн турш зургуудаа зурсан. Их түймрийн араас дэлхийг айдаст автуулсан цар тахал тархсан энэ цаг үед урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээх нь миний зорилго байсан. 

-Зургийн сэдэв санаа нь сонирхолтой санагдлаа. Нутгийн иргэдийн зургийг зурсан гэхээр тэдэнд ч бас халуун, дулаан сэтгэгдэл төрүүлсэн байх?

a42451252d6283773009f409e3e8904b
d1f6bdb514d713950b91f236e477fe16
90fddb5b6016304636b2fcc56ad78ce3
dd14ad9641be33e14fce3c5076cbd4e1
431382bf84734b6885e75b569df6e3a7
c4614fe0d45fcc6cc395772e5a224ff5
f442217acd2c1e710540eb3e9b129ebe
fb733bd648d1afcf4cbdff9e7fd585ef
a42451252d6283773009f409e3e8904b
d1f6bdb514d713950b91f236e477fe16
90fddb5b6016304636b2fcc56ad78ce3
dd14ad9641be33e14fce3c5076cbd4e1
431382bf84734b6885e75b569df6e3a7
c4614fe0d45fcc6cc395772e5a224ff5
f442217acd2c1e710540eb3e9b129ebe
fb733bd648d1afcf4cbdff9e7fd585ef
431382bf84734b6885e75b569df6e3a7
c4614fe0d45fcc6cc395772e5a224ff5
f442217acd2c1e710540eb3e9b129ebe
fb733bd648d1afcf4cbdff9e7fd585ef
a42451252d6283773009f409e3e8904b
d1f6bdb514d713950b91f236e477fe16
90fddb5b6016304636b2fcc56ad78ce3
dd14ad9641be33e14fce3c5076cbd4e1

-Өмнө нь  гурван удаа Яаррам тосгонд ажлын шугамаар зураг зурж өгч байсан болохоор иргэд нь намайг сайн мэддэг болсон доо. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө юуны түрүүнд би нутгийн иргэдтэй уулзаж, ханан дээр юу зурбал таалагдах талаар ярилцсан. Тэдний зүгээс тухайн муждаа нэр хүндтэй, насаараа тус хотод амьдарсан, ажил мэргэжлийн хувьд онцлог хүмүүсийг зуруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр дээрх төсөл хэрэгжсэн.

Би сүүлийн 5-6 жил хөдөө орон нутгуудаар явж зураг зурж байна. Хот болон хөдөө орон нутагт зураг зурах мэдээж ялгаатай. Хөдөө орон нутагт зураг зурахын тулд сэдэв, гол санаа зэрэг нь иргэдээс өөрсдөөс нь гарах ёстой. Харин би тэрхүү сэдэв, санааг  нь өөрийн мэдрэмжээрээ амилуулна гэсэн үг. Ер нь хаана, хэнд зориулж зурж байна вэ гэдэг их чухал. Иргэдийн  хүндэтгэдэг, өөрсдийнх нь түүх соёл болон тэдэнтэй холбоотой зүйлийг зургаар илэрхийлэх нь чухал болохоос би зураг зурдаг хүн байна гээд юу хүссэнээ зурж, өөрийнхөө бодлыг хүмүүст тулгаж болохгүй.

Хамгийн чухал нь иргэдийн санаагаар сэдэвлэсэн зургуудыг тэд хайрлаж, хамгаалж, нандигнадаг.

Хот болон хөдөө зураг зурах гол ялгаа нь энэ. Дээрх төслийн амжилттай хэрэгжсэн гол шалтгааныг нэрлэ гэвэл би нутгийн иргэдийн санаачилга гэж хэлнэ. Тэд баг бүрдүүлж, зураг зурахад шаардагдах хөрөнгө санхүүжилтийг шийдэж, бүх ханыг эздээс нь зөвшөөрөл авч, зуруулах зургуудын сэдэв санааг хүртэл гаргасан.

-Та Австралид хэдэн жил амьдарч байгаа вэ?

–Австралид амьдраад 21 жил болсон байна.

-Сиднейн их сургуулийн Урлагийн сургуульд контенпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр сурч 2005 онд төгссөн гэж сонссон. Контенпорари арт чиглэлээр төгссөн хэрнээ өнөөдөр стрийт арт чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлч болсон байна. Тэр чиглэлээрээ явах сонирхол байгаагүй юу? 

-Би 1997 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд жил хагас суралцсан. Тэгээд 1999 онд 20 настайдаа Австралид анх ирж байлаа.  Австралид ирээд олон улсын бизнесийн ахисан түвшний диплом олгох хоёр жилийн курст сурсан. Залгуулаад Сиднейн их сургуулийн Урлагийн сургуульд контенпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр сурч, 2005 онд төгссөн юм. Ер нь контенпорари арт буюу галерейн урлагаар явах амаргүй.

Тухайн уран бүтээл нь хүнд хүртлээ маш олон шат дамжлага дамждаг. Тухайлбал, галерейн эзэн нь ямар зураач сонгох вэ гэдгээс эхлээд үзэсгэлэнгээ гаргалаа гэхэд зураг цуглуулагч нар бүтээлийг нь худалдах авах эсэх нь их чухал.  Контенпорари арт чиглэлээр уран бүтээл туурвигчдыг амжилттай явах үгүйг зураг цуглуулагчид шийддэг гэхэд буруудахгүй. Тэр дундаа хэн амны фигур сайтай, танил тал болон мөнгөтэй нь сонгогдоно. Энэ бүхнээс шалтгаалаад миний хийх зүйл биш нь яваандаа тодорхой болсон. Харин стрийт арт чиглэл буюу гудамжны дүрслэх урлаг нь тухайн зураачийн бүтээл сайн, муу эсэхийг шулуухан шүүгээд өгчихдөг.

Муу уран бүтээл болсон бол өөр хэн нэгэн хүн зургийг нь дараад зургаа зурчихна. Эсхүл хот, дүүргийн ажилтнууд ирээд арилгачихна. Үгүй бол цагийн эрхэнд алга болдог. Эсрэгээрээ олон хүнд хүрсэн бол хүмүүс тэр зургийг хайрлаж хамгаалаад өөд нь татаад явчихдаг.

Тэгэхээр  энэ нь илүү шулуухан шалгаруулалт байгаа биз. Урлаг талаасаа иймэрхүү сорилтууд байх ёстой гэж би боддог. Сайн мууг нь байгалийн шалгарал мэт ялгаж өгдөг. Тэгж байж уран бүтээлчид чадвараа сайжруулж, өөрсдийгөө илүү боловсруулж хөгжүүлдэг. Нөгөө талаасаа гудамжны дүрслэх урлаг нь уран бүтээлч хүнд эрх чөлөө, эрх мэдэл өгдөг. Миний карьер зөвхөн надаас шалтгаалах учраас уран бүтээлч хүний хувьд илүү биеэ даасан байх ёстой.  Гудамжны урлагийг хэн ч байсан, өдөр бүр, мөнгө төлөхгүйгээр харж болдог. Энэ нь аль болох олон хүнд уран бүтээлээ хүргэх ёстой гэсэн миний үзэлтэй нийцсэн. Зураг өөрөө өөрийгөө хүмүүст тайлбарлаж, ойлгуулж чадаж байвал  чанартай уран бүтээл гэж нэрлэнэ. Гудамжны урлаг энэ боломжийг олгодог. 

-Тиймээс л стрийт арт чиглэлээр уран бүтээл туурвиж эхэлжээ дээ? 

Би багадаа комикс их уншдаг байсан. Одоо ч унших дуртай. Комикст үйл явдал нь бүхэлдээ зургаар илэрхийлэгддэг учраас миний хувьд урлагийн хамгийн төгс хэлбэр гэж боддог. Тиймдээ ч багадаа комикс нүүр зургуудыг яг дуурайлгаж зурдаг байсан. Гол нь өнгө хэрэглэдэггүй дандаа хар, цагаанаар зурдаг байсан. Харин Австрали улсад Урлагийн сургуульд контенпорари арт, уран зургийн чиглэлээр сурч байхдаа гарын гэмтэл авсан.

Хар, цагаанаар зурахад солбилцсон нарийн зураасаар зурдаг учраас маш их цаг авдаг. Нэг зүйлээ өдөр бүр давтаж хийгээд байхаар гарын шууны булчин чангарч хатуураад зөөлөн эд нь гэмтчихдэг юм байна лээ. Гэмтэл авснаас хойш жил гаруйн хугацаанд гараа сойсон. Тэрнээс болоод хар, цагаанаар зурахаа багасгаж бийр, багсаар зурж эхэлсэн. Тохой, бугалга гэхээсээ илүү мөрний хөдөлгөөн ихтэй.

Ханан дээр томоор зурахад бүх биеийн хөдөлгөөн шаарддаг. Өмнөх төрлүүдээс харьцангуй хөдөлгөөн ихтэй. Энэ нь надад төгс зохицох юм шиг санагдсан. Нэгэн бодлын зураг зурах нь спортоор хичээллэж байгаатай адилхан санагддаг шүү.

УРЛАГТ ТОГТСОН ДҮРЭМ БАЙДАГГҮЙ, БАЙХ Ч ЁСГҮЙ

7akk15lmbvhv6heg7juho7po6b_l
ccd3178dcdea989b79998b4cc8d37bef
31614b_28279878_10156119752261763_3102975215704551934_n_x974
f8a12180e317301f07cbe368035bf35c
26a4aec5b4d0b5c0d8820b10ebafe693
6c5083_IMG_0598_x974
e-pq4iRA
7akk15lmbvhv6heg7juho7po6b_l
ccd3178dcdea989b79998b4cc8d37bef
31614b_28279878_10156119752261763_3102975215704551934_n_x974
f8a12180e317301f07cbe368035bf35c
26a4aec5b4d0b5c0d8820b10ebafe693
6c5083_IMG_0598_x974
e-pq4iRA
7akk15lmbvhv6heg7juho7po6b_l
26a4aec5b4d0b5c0d8820b10ebafe693
6c5083_IMG_0598_x974
e-pq4iRA
7akk15lmbvhv6heg7juho7po6b_l
ccd3178dcdea989b79998b4cc8d37bef
31614b_28279878_10156119752261763_3102975215704551934_n_x974
f8a12180e317301f07cbe368035bf35c

-Ханан дээр зурсан таны уран бүтээлүүдтэй танилцаж байхад хамрах хүрээ, талбай, өнгө будаг, дахин давтагдашгүй хослол гээд “Ёстой хосгүй авьяастай хүн  ийм зүйл зурж чаддаг байх даа” гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэр бүтээлүүд хэрхэн бүтдэг түүх их сонирхолтой санагдаж байлаа?

-Сэдэв санаа нь оновчтой зургийг хэн  ч харсан юуны тухай зураг вэ гэдгийг хараад шууд ойлгодог. Хоёрдугаарт, үнэхээр чанартай бүтээл байна гэдгийг хүлээн зөвшөөрөх түвшинд  зурах ёстой. Хэн ч тэр бүтээлийг үгүйсгэхийн аргагүй чанартай түвшинд хийх нь миний зорилго. Би зориуд ийм зураг зурна гэж тооцоолж боддоггүй. Яаж зурахыг хүснэ түүгээрээ зурчихдаг. Уран бүтээлч бүрт өөрийн гэсэн дуртай өнгө, хэрэглээд сурчихсан өнгөний хувилбарууд гэж байдаг. Нөгөө талаасаа би нэг зүйлээ олон давтах дургүй л дээ.  Их хурдан уйддаг.

Өөрийгөө нэг төрөлд хайрцаглах дургүй. Өнөөдөр би хүний хөрөг зурлаа гэхэд маргааш нь амьтан зурахыг хүснэ. Урлагт тогтсон дүрэм байдаггүй. Байх ч ёсгүй.  Миний уран бүтээлч болъё гэж шийдсэн эхний шалтгаан маань эрх чөлөө байсан.

Өөр ямар ч мэргэжилтэй хүн уран бүтээлч хүн шиг бүрэн эрх чөлөөтэй байж чадахгүй. Хэн нэгний тушаалын дор нэг бол олон хүний амьдралыг хариуцаж явна. Уран бүтээлч хүнд өөрөөс нь гадна урлаг л хамаарна. Энэ нь нөгөө талдаа илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Анзаараад байхад монгол зураачид онгод орохгүй байна гээд хүлээгээд, цаг хугацаа алдаад байх шиг санагддаг л даа. 

Би хувьдаа үүнийг буруу гэж боддог. Хэрэв хүлээгээд суувал онгод нь хэзээ ч орж ирэхгүй байж магадгүй шүү дээ. /инээв/. Жишээлбэл, өдөр бүр онгод орсон ороогүй зургаа зурж байсан хүн, онгодоо хүлээж суугаад ганц зураг зурсан хүн хоёрын нэг жилийн дараах уран бүтээл ямар түвшинд байх бол. Өдөр бүр зураг зурахад улам л сайжирна уу гэхээс муудахгүй нь л ойлгомжтой. Энэ бол цэвэр хөдөлмөр шүү дээ.

-Таны зургууд Австрали тэр дундаа Мелбурн хотод нэлээд алдартай. Өрсөлдөөн ихтэй, томоохон зах зээлд байр сууриа олж олонд танигдана гэдэг амаргүй. Анхны захиалга авч байсан дурсамжаа хуваалцахгүй юу?

-Эхэндээ тийм зүйл зуруулмаар байна гэж ирдэг байсан. Одоо бол чамаар юм зуруулмаар байна гээд ирдэг болсон. Мэдээж, том зах зээл өрсөлдөөн ихтэй. Над шиг ханан дээр зурдаг залуус олон бий. Тэр дундаас ялгарч гарч ирнэ гэдэг маш том шалгуур байдаг. Надад хамгийн анх Сиднейд нэг залуу кафе байгуулах гэж байна хамтрах уу гэсэн санал тавьж байсан. Логоноос эхлээд бүхий л зураг төслийг нь гаргаж байсан. Дараа нь Нью-Йоркоос хамтран ажиллах санал авч байсан юм байна. Нөгөө нэг нь зүйл нь бусадтай хамтрах хэрэгтэй. Хамтрал дундаас шинэ санаа, шинэ шийдэл, төгс бүтээл гарч чадна. Хэн нэгэнтэй хамтарч байж л өөрийгөө олж харна, илүү хичээнэ, шүүмжлэл сонсоно, өөрөө хөгжинө, бие биеэ хурцална. Монгол залуус маань ч гэсэн хамтарч, нэгдэн бие биеэ дэмжих хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

ЧИНГИС ХААНЫ ЗУРАГ МАШ ИХ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСАН

Ярилцлагынхаа төгсгөлд “Боргио” барьж, янжуур салаавчилсан, нүдний шилтэй “танхай” Чингис хааны зургийн талаар яриулахгүй бол болохгүй нь. Яагаад тийм дүрийг зурах болов. Олны зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн байх?

-Би таван жилийн өмнө Чингис хааныг зурж байсан. Энэ зураг маш их шүүмжлэл дагуулсан. Угаасаа ёгтолж  зурсан л дааБид орчин үеэ дагаад өөрчлөгдөж, шинэчлэгдэж хөгжих нь чухал ч эртний зан заншил, ёс уламжлалаа авч үлдэх нь бас л чухал. Чингис хаан бол манай түүхийн хамгийн чухал хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр бүх зүйл нь Чингис болчихсон, нэг талаар тэр түүхэн хүнийг үнэгүйдүүлж байгаа юм. Чингис нэртэй хэдэн ч төрлийн архи байна.

Бид хаанаа ингэж үнэгүйдүүлж, улиг болгож болохгүй гэсэн санаагаар тэр зургийг зурсан. Гэхдээ тухайн уран бүтээлийг хэрхэн хүлээж авах нь хувь хүн бүрийн харах өнцгөөс шалтгаална. Миний тайлбар чухал биш. Зарим хүмүүс шууд хараад ойлгох нь ойлгосон бол зарим хүмүүс “Чингис хааныг  доромжиллоо” гэж байсан. Би тэгж хэлсэн хүмүүст эргүүлээд “Харин бид Чингис хаанаа яаж байгаа юм бэ” гэдэг л хариулт хэлж байсан. Уран бүтээлч хүн бүтээлийг нь үгүйсгэсэн хүмүүст тайлбарлах шаардлагагүй. Уран бүтээлээ өмөөрөх хэрэгтэй. Түүнээс биш бүтээлийнхээ шийдлийг гаргаж өгч, тайлбарлах ч албагүй.

Уран бүтээлийнхээ сэдэв санаагаар хүмүүст нэг зүйлийг бодогдуулахын тулд нийгмийн асуудлыг хөндөж байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь уран бүтээлч хүний үүрэг.

Би зарим зургуудыг асуудал хөндөж зурдаг бол заримыг нь хүмүүст эерэг нөлөө үзүүлэхийн тулд зурдаг. Юмыг дандаа шүүмжлэх амархан. Харин тэрийг засах, өөрчлөх алхам хийх нь шүүмжлэхээс хэд дахин илүү зүйл. Ер нь сайн сайхан, эерэг байдал руу уриалсан ажлын үр дүнд үргэлж сайн сайхан зүйлс тухайн хүндээ буцаж ирдэг гэдэгт би итгэдэг. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна