2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
- Ард түмний нам
- Ардчилсан нам
- Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:
- Эх Орончдын Нэгдсэн нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Их Эв нам
- Зон Олны нам
- Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.
Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.