Дэлхий ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд хэцүү цаг үе биднийг...

ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд хэцүү цаг үе биднийг хүлээж байна

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ.

“Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй байгаа вирус” гэж тэр өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тедрос ингэхдээ коронавирусийн тахал хэзээ оргилдоо хүрэх, хэдэн хүнд халдварлах талаар тоо баримт дурдаагүй юм.

Ази, Европын зарим улсууд халдварын тоо буурч эхэлсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анагаах ухааны мэргэжилтнүүдийнхээ анхааруулгыг үл тоон эдийн засгаа идэвхжүүлэхийг мужуудын захирагч нарт уриалж байгаа.

Тус улсын зарим хотуудад хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагдсаныг улс төрийн зорилготой ажиллагаа гэж сэжиглэж байна.

Өнөөдрийн байдлаар Covid-19 өвчний халдварын 2.4 сая гаруй тохиолдол дэлхий даяар бүртгэгдэж, 170,000 орчим хүн нас бараад байна.

Өчигдөр Итали улсад анх удаагаа идэвхтэй эмчлүүлж байгаа Covid-19 өвчтөний тоо буурсан тухай мэдээлжээ.

Тус улсад өчигдөр нийт 108,237 хүн эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж байсан нь өмнөх өдрөөс 20-оор буурсан үзүүлэлт юм.

Даваа гарагт Италид 454 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 24,114 хүрсэн байна. Энэ нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлт юм.

Өчигдөр Франц улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 20,000 хүрч, энэ босгыг давсан дэлхийн дөрөв дэх улс болжээ. Одоогоор Францаас гадна АНУ, Итали, Испанид 20,000-аас дээш тооны хүн нас бараад байна.

Гэсэн хэдий ч тус улсын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй өвчтөний тоо сүүлийн 12 өдөр дараалан буурсан нь хорио цээрийн дэглэмийн үр дүн гарч байгаагийн илрэл гэж Францын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа эхний 10 улсын тоо баримтууд:

 УлсуудХалдварын тохиолдолЭндэгдэлХарьцаа
1АНУ778,17641,5755%
2Испани200,21020,85210%
3Итали181,22824,11413%
4Франц156,47920,29213%
5Герман146,6534,7063%
6Их Британи125,85116,55013%
7Турк90,9802,1402%
8Хятад83,7374,6326%
9Иран83,5055,2096%
10Орос47,1214051%

Эх сурвалж: Reuters, Associated Press

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна