УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх сарын 17-19-ний хооронд ХОМ-ээ АТГ-т хүргүүлнэ

0
307

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т цахимаар өгөхөөр болсон. Тодруулбал, тавдугаар сарын 17-19-ний хооронд АТГ-ын цахим системд ХОМ-ээ илгээх хуулийн хугацаатай. Тавдугаар сарын19-ний 24.00 цаг гэхэд АТГ-ын цахим систем хаагдах юм байна.

Харин одоо өндөр албан тушаал хашч байгаа болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс дахин хөрөнгө орлогоо мэдүүлэх шаардлагагүй юм байна. Албан тушаалаасаа шалтгаалан 2019 оны ХОМ-ээ өгсөн хүмүүсийн лавалгааг СЕХ-д хүргүүлэх юм.

Энэ сарын 3-нд СЕХ, АТГ-ын дарга нарын хамтарсан мягтыг баталжээ. Энэ хүрээнд нам, эвсэл болон бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс холбогдох мэдээллээ гаргаж, СЕХ-д хүргүүлэх юм байна. СЕХ-ноос нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг албажиж ирүүлснээр нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-ын цахим системд мэдүүлэх эрх нээгдэх аж. Эрхээ авсан нэр дэвшигчдэд АТГ-аас код өгөх бөгөөд нэр дэвшигч АТГ-ын цахим системд нэвтрэх боломжтой болно.

Хэрвээ хуулийн хугацаанд ХОМ-ээ өгөөгүй нэр дэвшигчдийг бичиг баримтын бүрдэл дутуу гэж үзэх бөгөөд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй нэр дэвшигчийг бүртгэхээс татгазлах үндэслэл болох юм байна.