ЭМЯ: “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад ЭЕРЭГ гарлаа

0
379

 ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо” эмнэлэгт 80 гаруй настай хавдартай хүн нэлээн удаан хэвтэж эмчлүүлж байсан. Уушигны үрэвсэл илрүүлэх түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан. Мөн 40 гаруй насны уушигны бронхиттой хүн эмнэлгийн хяналтад явж байгаад түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ өгөхөд хоёулангийнх нь шинжилгээний хариу эерэг гарлаа. 

Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үд явсан. Тэгээд гуравдугаар сарын 20-доор өвөөтэйгээ уулзсан. Ингээд шинжилгээ авахад хариу нь эерэг гарлаа. 

Тухайн өндөр настанг нь “Сонгдо эмнэлэг”-т тусгай өрөөнд нь ганцааранг нь тусгаарласан. Маргааш шинжилгээний хариу гарна. Нөгөө хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.