С.АМАРСАЙХАН: “АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫН Т.ГАНБОЛДТОЙ УУЛЗАХАД БЭЛЭН

0
333

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Алтан дорнод Монгол ХК-ийн захирал Т.Ганболдтой уулзаж, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын асуудлаар санал солилцоход бэлэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр ийн мэдэгдсэн шалтгаан нь Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулах ажлыг иргэд эсэргүүцэх болсонтой холбоотой. Тиймээс уг тохижилтыг өөрийн хөрөнгөөр тохицуулъя гээг санаачилгыг Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Засаг дарга С.Амарсайхан “Т.Ганболдтой уулзаж, ярилцахад бэлэн. Ийм санаачилга гаргасанд баярлалаа.Албан ёсоор санал ирээгүй. Санал ирүүлбэл уулзахад бэлэн байна.

Тэр дундаа байгалийн баялаг буюу алт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас анх удаагаа ийм санал ирлээ.

Бүр бүх зардлыг нь гаргаж хийе гэсэн санал тавьсанд баярлалаа” гэлээ. Харин тус талбайг тохижуулах 3.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж болох эсэх асуудалд” Эрүүл мэнд, Боловсролын салбарын асуудлыг харъяа яам мэдэх ёстой. Хаана эмнэлэг барих, сургууль барихыг мэддэг. Гэлээ гээд бид өөрсдөөсөө шалтгаалах ажлаа хийж байна.

Хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, бусдын хариуцсан салбарын ажилд хамаагүй оролцож болохгүй.
Бидний зүгээс эмнэлэг сургууль барихад газар чөлөөлөлт хийж өгөх зэргээр барилга барих нөхцөлийг бүрдүүлж өгч байна” гэсэн юм.