Дэлхий Энэ 7 хоногт бидний эргэн тойронд юу болж өрнөсөн...

Энэ 7 хоногт бидний эргэн тойронд юу болж өрнөсөн бэ?

1. Европын 30 гаруй хэвлэл мэдээллийн компани Google-ээс 2.1 тэрбум евро нэхэмжлэв

Европын 32 хэвлэл мэдээллийн байгууллага Google-ийн эсрэг “дижитал сурталчилгааны үйл ажиллагаанаас болж алдагдал хүлээсэн” гэж 2.1 тэрбум еврогийн (2.3 тэрбум долларын) зарга үүсгэв.

Австри, Бельги, Болгар, Чех, Дани, Финлянд, Унгар, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Испани, Швед зэрэг улсуудын хэвлэн нийтлэгчид тус бүлэгт багтсан байна. Энэ алхам нь монополийн эсрэг Google-ийн зар сурталчилгааны технологид хатуу цохилт өгч байна.Тус заргаас бол Google-ийн хувьцааны үнэ 2 хувиар унажээ.

“Зах зээлийн өрсөлдөөн багатайгаас болж алдагдал хүлээсэн нь Google-ийн буруу үйлдлийн шууд үр дүн” гэж тэдний өмгөөлөгч Герадин Партнерс, Стек нар гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Google давамгай байдлаа урвуулан ашиглаагүй бол хэвлэл мэдээллийн компаниуд зар сурталчилгаанаас илт өндөр орлого олж, зар сурталчилгааны технологийн үйлчилгээний төлбөр бага байх байсан. Хамгийн чухал нь эдгээр хөрөнгийг Европын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан” гэж хуульчид нэмж хэлэв.

2. Канадын эрдэмтэд Хятадад нууц мэдээлэл задруулсан нь илрэв

Канадын өндөр хамгаалалттай халдварт өвчний лабораторийн хоёр эрдэмтэн болох Шянго Цю болон түүний нөхөр Кэдинг Ченг Хятадад шинжлэх ухааны нууц мэдээлэл задруулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад түүнийг “Канадын эдийн засгийн аюулгүй байдалд бодитой заналхийлэл учруулсан” гэж дүгнэсний дараа ажлаас нь халсан байна. Тэд Хятадын албаны хүмүүстэй далд уулзалт хийж байсан нь Парламентын Доод танхимд өргөн мэдүүлсэн баримт бичгүүдэд илэрчээ.

3. Эмч нарын эсэргүүцлийн улмаас Өмнөд Солонгос цэргийн эмч нарыг дайчилж байна

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дак Су эмч нар олноороо ажил хаясны дараа эрүүл мэндийн тогтолцоог хамгаалах яаралтай арга хэмжээний авч ойрын хэдэн өдрийн дотор цэргийн эмч нарыг энгийн эмнэлгүүдэд илгээнэ гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд мөн залуу эмч нарыг засгийн газраас тогтоосон хугацаанд ажилдаа эргэн орохыг гуйж, “эрх баригчид тэдний санал хүсэлтийг сонсох болно” гэж мэдэгдэв.
Тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр “Дадлагажигч эмч нар ажлын орчин, ирээдүйн карьерын талаар ноцтой санаа зовж байгааг Засгийн газар бүрэн ойлгож байгаа бөгөөд бид үүнийг хэд хэдэн талаас нь сайжруулах арга хэмжээ авахыг эрэлхийлж байна” гэж хэлжээ.

4. Шинэ хориг арга хэмжээнээс болоод Оросын нефтийг Энэтхэгт худалдах боломжгүй болов

АНУ-ын Москвад тавьсан шинэ хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын түүхий нефтийн хамгийн том худалдан авагч болон Энэтхэгт сөргөөр нөлөөлжээ. Үүнээс болоод Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гаралт мөн буурах аюулд ороод байгаа юм.
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн үхлийн хариуд дээрх арга хэмжээг АНУ авсан байна. Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд Оросын тэргүүлэгч газрын тос тээвэрлэгч компани болох Совкомфлот болон түүнтэй холбоотой компаниуд бусад орнуудад бараа нийлүүлэх боломжгүй болжээ.

5. Европын парламент Украинд үзүүлэх тусламжийн 50 тэрбум еврогийн багцыг баталлаа

Европын парламент 2-р сарын 27-нд төсвийн нэг хэсэг болох Украинд олгох 50 тэрбум евро буюу 54 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг баталлаа.

Уг багц нь Украинд 2024-2027 он хүртэл санхүүжилт олгох бөгөөд 33 тэрбум евро нь зээл, 17 тэрбум евро буцалтгүй тусламж хэлбэрээр олгох аж.

Унгарын зүгээс хэдэн сар саад болж байсны эцэст Европын удирдагчид 2-р сарын 1-нд болсон Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Киевийг дөрвөн жилийн хугацаанд санхүүжүүлэхээр тохиролцсон юм.

Украины асуудлыг Европын парламентад 536 нь дэмжиж, 40 нь эсэргүүцэж, 39 нь түдгэлзсэн саналаар баталлаа.

6. Хойд Солонгос ОХУ руу 3 сая гаруй их бууны сум илгээсэн гэж Сөүл мэдэгдэв

БНАСАУ сүүлийн саруудад 6700 контейнер их бууны сум Орос руу илгээсэн бөгөөд нийтдээ 3 сая 152 мм-ийн их бууны сум дайнд нийлүүлсэн гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын тэргүүн мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул дээрх хүргэлтийг бичиж авсан гэж Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик хэвлэлд мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба гацнхан 11-р сард Хойд Солонгосын тал Москва руу 1 сая гаруй их бууны сум шилжүүлсэн гэж тооцоолсон. Орос Украины эсрэг хийсэн дайнд өдөрт 10,000 их буу ашиглаж байгаа тул нэг сард 1 сая сум хэрэглэнэ гэж тооцоолсон байна.

7. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Орос улс бензин экспортлохыг зургаан сарын хугацаагаар хориглов

Хэрэглэгчид болон тариаланчдын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед үнийг тогтвортой байлгах, дэлхийн хоёр дахь том нефтийн экспортлогч болох Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд засвар үйлчилгээ хийх боломж олгох үүднээс ОХУ гуравдугаар сарын 1-нээс шатахууны экспортыг зургаан сарын хугацаагаар хориглох тушаалыг мягмар гарагт гаргажээ. Гэхдээ манай улсад уг хориг үйлчлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

8. Антарктидад анх удаа шувууны ханиад илэрчээ

Шувууны ханиад анх удаа Антарктид тивд илэрсэн тухай Испанийн засгийн газар Ням гарагт зарлаж, эрдэмтэд “экологийн гамшиг”-ын талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Антарктидын хойг дахь Аргентины эзэмшилд байдаг Примаверагийн ойролцоох үхсэн шувуунаас авсан дээжээс эхний батлагдсан тохиолдол илэрсэн байна. Туршилтыг хожим Испанийн эрдэмтэд хийж үр дүнг нь баталгаажуулсан юм.

Испанийн Шинжлэх ухааны яамнаас “Шувуунууд шувууны томуугийн Н5 дэд хэвшинжийн халдвар илэрсэн” гэж мэдэгджээ.

9. Мексик хот усгүй болоход ойрхон байна

22 сая орчим хүн амтай, дэлхийн хамгийн том хотуудын нэг болох Мексик хот нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усгүй болох дээрээ тулжээ.

Ер бусын хур тунадас багатай, хуурайшилт ихтэй, өндөр температуртай олон жилийн нүүрийг үзэж байгаа тус хотын усны нөөц багасаж байгаа тул эрх баригчид томоохон хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрчээ.

10. Швед улс НАТО-д элсэхээр боллоо

Швед улс НАТО эвслийн 32 дахь гишүүн болох хүсэлтийг бүр гишүүн орнууд баталсан байна.

Турк болон Швед улс удаа дараа тус улсын хүсэлтийг хааж ирсэн боловч олон улсын шахалтаас болж ийнхүү дэмжсэн байна.

Ялангуяа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан барууны шахалтыг үл тоон ОХУ-ын Путинтэй холбоо тогтоож, Шведийн саналыг 600 гаруй хоногийн турш зөвшөөрөлгүй ирсэн билээ.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна