Дэлхий Монгол улсын 2024 оны УИХ-ын сонгууль 6 дугаар сарын...

Монгол улсын 2024 оны УИХ-ын сонгууль 6 дугаар сарын 28-нд болно.

Монгол улсын 2024 оны УЙХ-ын сонгууль 6 дугаар сарын 28-нд болно.    

2024 он дэлхийн олон орны хувьд сонгуулийн жил юм. Учир нь 64 орон, дэлхийн хүн амын 49 хувь ямар нэгэн сонгуульд саналаа өгөх юм. Бизнес, улс төр, нийгмийн асуудал дээр зөвлөгөө өгдөг “Brunswick Group” фирмийн мэдээлснээр энэ онд дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг улсууд сонгуультай.

Мөн дэлхийн хамгийн олон хүн амтай 10 улсын 7 нь (Энэтхэг, АНУ, Индонез, Пакистан, Бангладеш, ОХУ, Мексик) сонгуультай байна. Энэ жилийн хамгийн анхны сонгууль Бангладеш улсад нэгдүгээр сарын 7-нд болсон.

Нэгдүгээр сарын хамгийн чухал ач холбогдол бүхий сонгууль бол Тайванийн ерөнхийлөгч болон парламентын сонгууль билээ. Нэгдүгээр сарын 13-ны санал хураалтаар БНХАУ-ын засгийн газар салан тусгаарлагч хэмээсэн Ардчилсан Прогрессив намын Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон

Пакистан

Пакистан бол дэлхийн тав дахь хамгийн их хүн амтай улс. 240 сая хүн амтай тус улсад хоёрдугаар сарын наймны өдөр парламентын сонгууль явагдана. Пакистан өнгөрсөн жилийн аравдугаар сард тус сонгуулийг явуулах байсан ч улс төрийн тогтворгүй байдлын улмаас энэ жилийн хоёрдугаар сард санал хураах болсон.

2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Имран Ханыг санал хураалтаар түүнийг албан тушаалаас нь огцруулсан билээ. Тус үйл явдлаас хойш Пакистанд улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэж, 2023 оны тавдугаар сард зэвсэгт хүчний албан тушаалтнууд Ханыг авлигын хэргээр баривчилсан юм.

Үүний дараа тус улсад зэвсэгт хүчнийг эсэргүүцсэн томоохон жагсаал болж, цэргийн байгууламжууд руу зарим жагсагчид халдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Ханыг баривчилсны дараа түүний харьяалагддаг Пакистан Техрик и Инсаф (PTI) намыг эрх баривчид хавчин, шахалт үзүүлж эхэлсэн.

Хан өөрийнх нь эсрэг үүсгэсэн авлигын хэргийг улс төрийн чанартай гэж мэдэгдсэн билээ. Гэвч төрийн нууц задруулсан хэргээр түүнд 10 жилийн хорих ял сонссон гэж “PTI” нам мягмар гарагт /2024.01.30/ мэдэгдсэн юм. Мөн лхагва гарагт /2024.01.31/ болсон өөр нэг шүүх хурлаар Хан болон түүний эхнэрт авлигын хэргээр 14 жилийн хорих ял оноосон.

Пакистаны эрх баригчид “PTI” намын гишүүдэд дарамт шахалт үзүүлээгүй гэж мэдэгдсэн. Гэвч тус намын ихэнх удирдагчид шоронд орсон байгаа юм. Тус намын гишүүд нөхцөл байдлын улмаас сонгуульд бие даан нэр дэвшиж буй.

Авлигын хэд хэдэн хэрэгт буруутай нь тогтоогдон, цөлөгдсөн Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф улсдаа буцаж иржээ. Мөн шүүх түүнд оноосон ялуудыг хүчингүй болгосон байна. Зэвсэгт хүчний албан тушаалтнууд түүнийг Пакистаны удирдагчаар томилогдохыг хүсэж байгаа гэж олон шинжээчид үзэж байгаа юм.

Индонез

Дэлхийн дөрөв дэх хамгийн их хүн амтай, 16 дахь хамгийн том эдийн засагтай улс. “Worldometer” сайтаас харвал тус улс 277 сая хүн ам, 1.3 их наяд ам.долларын үнэлгээ бүхий эдийн засагтай байна.

Тэгвэл индонезчүүд Валентины өдрөөр дан ганц баяр тэмдэглээд зогсохгүй ерөнхийлөгч, дүүрэг, муж, улсын парламентын 20 мянга орчим төлөөлөгчөө сонгох юм.

Тус улс 1998 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш чөлөөлт сонгууль явуулж эхэлсэн. Гэвч Индонезын улс төрийг Сухартогийн дарангуйллын үед албан тушаал хашдаг байсан бизнес эрхлэгчид, цэргийн эрх мэдэлтнүүд болон улс төрчид атгасаар байгаа аж.

Сухарто 1967-гоос 1998 оны ардчилсан хувьсгал хүртэл тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан юм. Олон улс түүнийг зэвсэгт хүчээр улс орноо дарангуйлан удирдаж явсан гэж үздэг.

Индонезын төрийг улс төр, цэргийн хүчний элит гэр бүлүүд атгадаг байсныг одоогийн ерөнхийлөгч Жоко Видодо сөрж гарч ирсэн юм. Тэрбээр ямар нэгэн улс төр эсвэл цэргийн холбоогүй Индонезын анхны ерөнхийлөгч болсон билээ.

Видодо улсдаа их алдартай хүн. Гэвч тэр хоёр удаа ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан тул үндсэн хуулиараа дахин сонгуульд нэр дэвших боломжгүй. Түүний албан тушаалыг залгамжлахаар Прабово Сунбианто, Ганжар Праново, Аниес Басведан нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна.

Энэтхэг

Дэлхийн хамгийн их хүн амтай, тав дахь хамгийн том эдийн засагтай улс болох Энэтхэг дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд Парламентын доод танхимын 543 гишүүнээ сонгоно.

Тус улс 2019 онд доод танхимын сонгуулиа явуулж Бхаратия Жаната нам эвслийн засгийн газар байгуулан, Нарендра Моди дахин ерөнхий сайдын албан тушаалыг хаших болсон юм.

2014 онд Нарендра Моди Энэтхэгийн 14 дэх ерөнхий сайдаар сонгогдон албан үүргээ хүлээж авсан. Одоо арван жилийн дараа тэрбээр дахин ялалт байгуулж, гурав дахь удаагаа ерөнхий сайдын бүрэн эрхээ сунгах төлөвтэй байна.

Түүний Бхаратия Жаната намын эсрэг Энэтхэгийн Үндэсний Хөгжлийн Нэгдсэн Холбоо (INDIA) нэртэй 28 намын нэгдэл өрсөлдөнө. “INDIA”-г сөрөг хүчний гол нам болох Энэтхэгийн Үндэсний Конгресс (INC) ахалж буй.

Энэтхэгийн Үндэсний Конгресс намын Рахул Ганди Бхаратия Жаната намтай өрсөлдөх ажлыг удирдан явуулж байгаа гэхэд болно. Түүний аав (Ражив Ганди), эмээ (Индира Ганди), буурал өвөө (Жавахарлал Нехрү) нар бүгд Энэтхэгийн ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

Дээрээс нь арван хоёрдугаар сард сөрөг хүчний 141 хууль тогтоогчийг парламентаас түдгэлзүүлсэн байна. Эдгээр явдлын улмаас эрх баригч намыг шүүмжлэгчид ардчилал элэгдэн, суларч байна хэмээх болсон юм.

Европын Холбоо

Таван жил тутам Европын Холбооны иргэд Европын Парламентад суух төлөөлөгчдөө сонгодог. Сонгууль Европын Холбооны бүх гишүүн орнуудад явагдана.

Энэ жилийн хувьд зургаадугаар сарын зургаанаас есний хооронд тус сонгууль явагдах юм. Европын парламентын гишүүд (MEP) эрүүл мэндийн салбараас эхлээд хөдөлмөр эрхлэлт хүртэлх ЕХ дахь янз бүрийн салбарыг зохицуулах шинэ хуулиудыг боловсруулж, шийдвэрлэдэг билээ.

Европын парламентын гишүүд мөн Европын комиссын даргыг сонгодог. Одоогийн байдлаар тус албан тушаалыг Урсула фон дер Лейен хашиж байгаа. Тэрбээр ЕХ-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч юм.

Санал хураалт зургаадугаар сарын зургаанаас есний хооронд явагдах учир сонгуулийн өдрүүдийг улс орнуудад хуваана. Тухайлбал, Нидерланд зургаанд, Франц есөнд гарагт сонгууль явуулах аж.

Европын Холбооны 27 улсаас нийт 720 гишүүн сонгогдоно. Тус сонгуульд үндэсний улс төрийн намын гишүүд өрсөлдөж болдог байна. Энэ жилийн сонгуулиар сонгогдсон Европын парламентын гишүүд цаг уурын бодлого, цагаачлалын хууль, батлан ​​хамгаалахын томоохон асуудлууд дээр шийдвэр гаргах юм.

АНУ

Арван нэгдүгээр сарын тавны өдөр америкчууд ерөнхийлөгчөө, Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүд, Сенатын танхимын гуравны нэгийг сонгох саналаа өгнө. Энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оныхтой их адилхан өнгөрөх төлөвтэй байна.

2020 онтой адилаар энэ жил Бүгд Найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Жо Байден ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө өрсөлдөх нь дамжиггүй. Санал асуулгаар АНУ-ын санал өгөх насны иргэдийн гуравны хоёр нь сүүлийн хоёр жилийн турш улсаа буруу чиглэлд явж байгаа гэж үзжээ.

“Wall Street Journal”-ийн өнгөрсөн есдүгээр сард явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 58 хувь нь сүүлийн хоёр жилд эдийн засгийн нөхцөл байдал улам дордсон гэж хариулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өрсөлдөөн өндөр, “хэлбэлздэг” хэмээн нэрлэгдсэн мужууд шийддэг билээ. Тэдгээр “хэлбэлзээ”-ний мужуудад Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин багтаж байгаа юм.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард “Bloomberg” болон “Morning Consult” хоёрын явуулсан санал асуулгаар тэдгээр мужуудад Дональд Трамп Жо Байденыг илүүрлхэж байгаа аж.

“Одоо сонгууль болсон бол Дональд Трамп, Жо Байден хоёрын хэнд нь санал өгөх вэ” гэсэн асуултад “хэлбэлзээ”-ний мужуудад оршин суугчдын 47 хувь нь Трамп гэж хариулсан бол 42 хувь Байденыг сонгосон байна.

Гэхдээ сонгууль болтол есөн сарын хугацаа байгаа тул нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй билээ.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна