Ангилалгүй БНСУ-ын 100 гаруй эмнэлгийн 6415 гаруй эмч нар ажил...

БНСУ-ын 100 гаруй эмнэлгийн 6415 гаруй эмч нар ажил хаялт зарлажээ

Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэгийн эмч нарын хоорондох маргаан дээд цэгтээ хүрч, эмч нар олноор ажлаас халагдах өргөдлөө өгч, ажил хаялт зарлажээ. Тус яам энэ сарын 6-ний өдөр анагаахын сургуулиудын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдээллэсэн ч энэхүү шийдвэрийг Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарласан.

Холбогдох яамнаас энэ сарын 20-ний өдөр мэдээлснээр тус улсын 100 гаруй эмнэлгийн 6415 эмч буюу ойролцоогоор 55 хувь нь халагдах өргөдлөө өгчээ. Эдгээрээс 25 хувь нь буюу 1630 хүн ажлын байраа орхин явсан ч эмнэлгийн удирдлагууд одоогоор эдгээр халагдах өргөдлийг хүлээж аваагүй байгаа тухайгаа мэдээлжээ.

Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам шаардлагатай арга хэмжээ авч 727 хүнийг шинээр ажилд авчээ. Гэсэн ч гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал өндөр байгааг эрх баригчид онцолж, энэ байдлаараа 2-3 долоо хоног л тэсэх боломжтой хэмээсэн байна.

Тус яамнаас ирэх сарын 4-ний дотор талуудын саналыг харгалзан үзэж, шийдвэр гаргахаа мэдэгдсэн бөгөөд уг хугацаанд Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн эмч нарт холбогдох шийтгэлийг ноогдуулах тухайгаа мэдээлжээ. Энэхүү хуульд Иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн хууль бус үйлдэлд захиргааны арга хэмжээ авах, сануулах арга хэмжээ авах тухай заасан байдаг бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцсон бол 1 жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасаж, 3 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 30 сая воны торгууль ногдуулна хэмээн заасан байдаг ажээ. Эмч нар ажил хаялт зарласны улмаас яаралтай мэс засал болон төлөвлөгөөт мэс засалд орох ёстой иргэд, яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж буй иргэд хүнд байдалд орж гомдол гаргаж эхэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна