2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улс төрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна. Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаатай байна. Дүгнэлт гарснаас тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой аж.