Нийгэм Албаны машинаар осол гаргаж, хүний амь хөнөөсөн НЦУГ-ын дарга...

Албаны машинаар осол гаргаж, хүний амь хөнөөсөн НЦУГ-ын дарга Д.Ядамдоржийн жолооч ТЦА-нд ажиллаж байна

Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Хурандаа Д.Ядамдоржийн жолооч, ахлах ахлагч н.Пүрэвцогт албаны машин жолоодож яваад хүний амь хөнөөсөн хэрэг гарсан.

Тодруулбал, 2019.03.18-ны 17.09 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь-Эхийн шинэ буудлын орчимд 01-62 УНҮ улсын дугаартай “Соната-8” загварын автомашины жолооч зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч 52 настай эмэгтэй амь насаа алдсан гэдгийг Тээврийн цагдаагийн албаны тухайн үеийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлж байсан юм.

Тухайн үед хэвлэлээр бичигдсэн мэдээллээс дурдвал, ЦЕГ-ын дэд бөгөрөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Хурандаа Д.Ядамдоржийн гэр Дамбадаржаагийн эцэс орчимд байдаг бөгөөд жолооч  даргадаа үйлчилж яваад ийнхүү осол гаргасан болохыг мэдээлсэн байдаг.

Тэгвэл зам тээврийн осол гаргаж, эрдэнэт хүний амь хохироосон Д.Ядамдорж даргын жолооч н.Пүрэвцогт тээврийн цагдаагийн албаны алба хаагч өөрөөр хэлбэл замын цагдаа болж дэвшжээ. Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүрэг дэх Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байна. Зам тээврийн осол гаргаж, хүний амь хөнөөсөн жолооч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх албанд дэвшин ажиллах нь хэр зохистой болоод ёсзүйтэй болохыг Монголын цагдаагийн байгууллагаас болоод Д.Ядамдорж хурандаагаас асууя.

Эх сурвалж: Zarig.mn

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна