Чөлөөт XII сарын цаг агаарын ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

XII сарын цаг агаарын ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт цас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дундаж аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Та ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНД дарж дэлгэрэнгүй хүлээн авна уу.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна