Дэлхий Дипломат харилцаагаа хадгалахыг хүсвэл $1 тэрбумын хөрөнгө оруулах саналыг...

Дипломат харилцаагаа хадгалахыг хүсвэл $1 тэрбумын хөрөнгө оруулах саналыг Парагвай улс Тайваньд тавьжээ

Тайвань аралтай дипломат харилцаатай дэлхийн цөөхөн улсуудын нэг нь Өмнөд Америкийн Парагвай юм.

Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчдын явуулж буй идэвхтэй гадаад бодлогын улмаас Тайванийн түнш орнууд эх газрын Хятад руу харилцаагаа шилжүүлэх явдал нэмэгдэж байгаа.

Тэгвэл Парагвай улсын ерөнхийлөгч Марио Абдо Бенитез саяхан Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Тайванийн стратегийн түнш байсныхаа төлөө ямар бодитой үр ашиг хүртэж байгаагаа эргэж харах болсон тухай өгүүлжээ.

“Өөртэй нь дипломат харилцаагүй орнуудад Тайванийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ $6 тэрбум гаруйд хүрсэн байна. Тэгвэл бид үүнийхээ $1 тэрбумыг Парагвайд зориулах хүсэлт тавьж байгаа. Энэ нь Тайванийн стратегийн түнш болсны ач холбогдлын талаарх маргааныг шийдвэрлэхэд туслах юм” гэж Бенитез ярьсан байна.

Өнөөдрийн байдлаар Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 14 улс үлдээд байгаа.

Тэдгээрийн ихэнх нь Латин Америк болон Номхон далайн арал улсууд юм.

Бээжингийн нөлөө нэмэгдэхийн хэрээр тэдний тоо буурч байгаа. Сүүлийн жилүүдэд Соломоны арлууд, Панам, Эль Сальвадор, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Никарагуа улсууд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, эх газрын Хятадтай түншилсэн юм.

Парагвай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $39 тэрбум. Үүний 30 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг байна.

Цар тахлын дараах хүнд цаг үед Парагвайн үндэсний үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байгаа нь том асуудал болохыг Бенитез ярилцлагадаа онцолжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна