Пүрэв гарагт нас барсан Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабетын шарилыг өчигдөр түүний амьдарч байсан Балморал шилтгээнээс гаргаж, зургаан цагийн дараа Шотландын нийслэл Эдинбург хотод хүргэжээ.
Далбаагаар чимэглэсэн австай шарилыг тээвэрлэсэн зам дагуу Ням гарагийн өглөө олон мянган хүн цугларч, хатан хаантай салах ёс гүйцэтгэсэн байна.
Даваа гарагт шарилыг Эдинбургийн Холирүдхаус ордноос гаргаж, Лондон хот руу тээвэрлэх ажээ.
Лхагва гарагт Букингэмийн ордноос парламентын ордонд шарилыг шилжүүлж, есдүгээр сарын 19-нд болох төрийн оршуулах ёслол хүртэл байрлуулах юм байна.
96 насандаа таалал төгссөн Элизабет нь 1952 оны хоёрдугаар сарын 6-нд 25 насандаа эцэг Зургаадугаар Жоржоос хаан ширээг залгамжилж байжээ.
Бямба гарагт хатан хааны ууган хүү албан ёсоор Их Британийн төрийн тэргүүн болж, Гуравдугаар Чарльз хаан нэрээр өргөмжлөгдсөн юм.
Тэрбээр Их Британийн нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд, Уэльс, Умард Ирландын хаанд давхар өргөмжлөгджээ.
Хуучин Британийн колони байсан Хамтын Нөхөрлөлийн орнуудаас одоогоор Австрали, Шинэ Зеланд улсууд Чарльз хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжлөөд байна.
Эх сурвалж: Aljazeera