Дэлхий "Ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах туршлагаа Унгар...

“Ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах туршлагаа Унгар улс хуваалцахад бэлэн”

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав энэ сарын 17-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй бүрэн нийцэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад чиглэсэн усны менежмент, усжуулалтын систем, тухайлбал ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах чиглэлээрх сайн туршлага, санаачилгаа Унгар Улс хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ тэд харилцан нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна