Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралтын хуваарьт дараах байдлаар зохицуулалт хийсэн байна. Тодруулбал:
I улирал:
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 01 сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал:
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны 04 сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
Амрах:
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 05 сарын 30-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 06 сарын 6-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 06 сарын 13-ны өдөр эхэлнэ.
Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох юм байна.