Дэлхий Япон улсын шинэ ерөнхий сайд болох өрсөлдөөнд Фүмио Кишида...

Япон улсын шинэ ерөнхий сайд болох өрсөлдөөнд Фүмио Кишида шалгарлаа

Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сунгаа өчигдөр өндөрлөж, тус улсын дараагийн ерөнхий сайд болох хүн тодорчээ.

Ердөө нэг жил ерөнхий сайдаар ажилласан Ёшихиде Сүгаг залгамжлах хүн Фүмио Кишида болж байна.

Кишидагийн эхний том даалгавар нь арваннэгдүгээр сард болох парламентын сонгуульд намаа ялуулах юм. Олон нийтийн эсэргүүцлийг үл тоомсорлон Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулсан нь Либерал Ардчилсан Намын нэр хүндийг унагаад байгаа.

Намын даргын сунгаанд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс хоёр нь эмэгтэй байсан юм. Сүүлчийн шатны шалгаруулалтад Кишида энэ удаагийн сунгааны хамгийн нэр хүндтэй нэр дэвшигч болох Таро Коног ялсан байна.

Эрх баригч нам парламентад олонх болдог тул Кишида ерөнхий сайдын суудалд томилогдох нь тодорхой.

Одоо 64 настай Кишида ерөнхий сайд болох боломжтой хүнээр удаан хугацаанд яригдаж байв. Өнгөрсөн оны намын даргын сунгаанд тэр одоогийн ерөнхий сайд Ёшихиде Сүгад ялагдаж байжээ.

Шинэ ерөнхий сайдад цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулыг сөрөх, АНУ болон Хятадтай тэнцвэртэй харилцааг хадгалах зэрэг хүнд хэцүү үүрэг оногдож байна.

Кишида нь удам дамжсан улс төрч юм. Түүний аав, өвөө нар нь Японы парламентын доод танхимын гишүүд байжээ.

Кишида 2012-2017 онуудад Япон улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж, уг албыг хамгийн удаан хашсан хүн болж түүхэнд бичигдсэн байна.

Хирошима хотын уугуул иргэнийхээ хувьд Кишида цөмийн зэвсгийг хүчтэй эсэргүүцэгч юм. Тэрбээр 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг төрөлх Хирошима хотдоо зочлуулж чадсан бөгөөд энэ нь атомын бөмбөгт нэрвэгдсэн хотод АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж буй хүн ирсэн анхны тохиолдол болж байв.

Аравдугаар сарын 4-ний өдөр болох парламентын ээлжит бус хуралдаанаар Фүмио Кишида улсынхаа 100 дахь ерөнхий сайдаар томилогдоно.

Аядуу либерал үзэлтэй улстөрч Кишидагийн үед Либерал Ардчилсан Намын бодлого зүүний чиглэл рүү бага зэрэг хазайх магадлалтай гэж ажиглагчид үздэг.

Шүүмжлэгчид нь түүнийг уйтгартай, шийдэмгий бус улстөрч гэж тодорхойлдог байна.

 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна