Дэлхий С.Баярцогтын 9,2 сая долларын АВЛИГА авсан гэх данс нь...

С.Баярцогтын 9,2 сая долларын АВЛИГА авсан гэх данс нь ХУУРАМЧ байсныг Швейцарийн ПРОКУРОРУУД тогтоожээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн “Оюутолгой: Хөрөнгө оруулалтынгэрээ. Холбогдох баримт бичгүүд” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энд Оюутолгойтой холбогдох бүх13 гэрээ, холбогдох тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл бүрнээрээ оржээ.  Түүнтэй Ярилцлагад Б.Цэнддоо, Д.Батбаяр(Таяр), Д.Түмэн-Өлзий(Артагаа), Д.Билгүүн(Гаамп) нар ярилцлжээ. 

Сангийн сайд асан С.Баярцогтын нууц дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тухай нэг хэсэг шуугиж байв. Тэгвэл уг хэргийн гол шуугиан болсон данс нь хуурамч болохыг  Швейцарийн прокурорууд тогтоожээ. Тэрээр энэ талаар ярихдаа. “Энэ дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан. Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесмэнүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй монгол бизнесмэнүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авилга авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.  “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудал бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн” гэжээ. 

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Талибаны дэглэмийн дор Афган эмэгтэйчүүд эрчүүдтэй холилдолгүйгээр их сургуульд сурч болно

Афган эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа ангид суралцах замаар дээд боловсрол...

Б.Жавхлан: Цахим шилжилтэд амжилттай хөтлөх нь бидний зорилго

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч COVID-19 халдвараас...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна