Нийгэм Ц.Билэгтсайхан: Шаардлагагүй шинжилгээ хийлгэж байгаа учраас ХӨСҮТ-ийн гадна урт...

Ц.Билэгтсайхан: Шаардлагагүй шинжилгээ хийлгэж байгаа учраас ХӨСҮТ-ийн гадна урт дараалал үүссээр байна

Манай улсад хийгдэж буй түргэвчилсэн болон баталгаажуулах шинжилгээний тоо буураагүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.

Мөн тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт 51,000 хүнд PCR, 95,000 гаруй хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн.

Орон нутаг болон нийслэлд PCR хийж байгаа лабораториуд бий. Тухайлбал, нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн лаборатори, төрөлжсөн мэргэжлийн төвүүд дээр PCR хийж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн шинж тэмдэг илэрсэн иргэд болон сайн дураар шинжилгээ өгөх иргэд ХӨСҮТ-ийн гадна урт дараалал үүсгэсээр байгааг тэрбээр дурдаад “ХӨСҮТ-д шинжилгээ өгөх гэж буй иргэдээс асуумж авч, дүгнэлт хийсэн. Ингэхэд иргэдийн хэлдэг голлох гурван шалтгаан байна.

  1. Байгууллага нь нэхсэн
  2. Ойрын хавьтал болсон
  3. Санаа нь зовоод гэж байгаа.

Бид ойрын хавьтал болсон хүмүүс болон баталгаажуулах зорилгоор PCR шинжилгээ хийх учиртай. Гэтэл шаардлагагүй шинжилгээ хийлгэж байгаа учраас ачаалал их хэвээр байна” гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Авлигын тусгай шүүхтэй улс орнууд

Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах эсэх асуудлыг УИХ-ын...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна