Нийгэм Б.Жавхлан: Ийм ачаалал ихтэй үед өвдөөд хэвтсэн байгаадаа уучлалт...

Б.Жавхлан: Ийм ачаалал ихтэй үед өвдөөд хэвтсэн байгаадаа уучлалт хүсье

Сангийн сайд Б.Жавхлан КОВИД-19 өвчний халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Харин иргэд олон нийтийн сүлжээнд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хэр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг нь шүүмжилж байв.

Өнөөдөр Сангийн сайд мэдээлэл хийх үеэр уг асуудалд ямар байр суурьтай байгааг нь сэтгүүлчид тодруулахад “Хэд хоногийн өмнө шинжилгээ өгч эерэг хариу гарсан. Миний биед санаа тавьж байгаа иргэд, сонгогчдодоо баярлалаа.

Эмч биеийн байдлыг үзээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хүнд, хөнгөн эсэхийг эмчээс сонсох нь зөв байх. Миний хувьд ийм, тийм гээд гайхуулаад яриад байх зүйл алга. Ямар ч байсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд нөхцөл байдалтай танилцах боломж олдож байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, яамныхантайгаа хамтраад эмнэлгүүдээр ажиллаж байсан. Үүний үр дүнд багагүй асуудлуудыг хамтраад шийдээд явж байгаа.

Өнөөдөр танилцуулсан төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа 735.1 тэрбум төгрөгийн санхүүжилт, урамшуулал, цалин, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулагдана.

Өвчин хэлж ирдэггүй юм байна. Ийм ачаалал ихтэй байгаа үед өвдөөд хэвтсэн байгаадаа уучлалт хүсье. Эмч нар маань аль болох түргэн хугацаанд эмчлээд ажилд нь оруулъя гэж бодсон байх. Миний хувьд мөн адил нэг өдөр, нэг цаг ч гэсэн чухал байна. Тийм учраас яаралтай эмчилгээгээ хийлгээд, хэвийн горимдоо, ажилдаа орох бодолтой байна” хэмээн хариуллаа.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна