Дэлхий Турж эцсэн удирдагчаа хараад Умард Солонгосын иргэд уйлж буйг...

Турж эцсэн удирдагчаа хараад Умард Солонгосын иргэд уйлж буйг мэдээлжээ

Зургаадугаар сарын 4-нд авхуулсан Ким Жон Уны зураг

Умард Солонгосын хаалттай дэглэм удирдагчийнхаа эрүүл мэндийн талаар мэдээллийг ихэд нууцалдаг.

Гэтэл Ким Жон Уны биеийн жинтэй холбоотой хоёр мэдээг Солонгосын Төв Телевиз саяхан цацсан нь урьд өмнө үзэгдээгүй ховор явдал байлаа.

Энэ сарын эхээр Умард Солонгосын сэдвээр дагнадаг NK News вэбсайтад Ким Жон Ун жин хассан тухай анх мэдээлж байв. Ажиглагчид түүний сүүлийн үеийн гэрэл зургуудыг харьцуулж, бугуйндаа зүүсэн үнэтэй швейцар цаг нь томдож, оосрыг нь чангалсан байгааг мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус улсын төв телевизээр цацсан эхний мэдээнд концерт үзэхээр ирж буй Ким Жон Ун нэлээд жин хасаж,турсныг харуулжээ.

Баасан гарагт цацагдсан хоёр дахь мэдээнд Пёньян хотын нэг оршин суугч удирдагчийнхаа турж эцсэнд санаа зовж байгааг илэрхийлсэн байна.

“Удирдагчийг ингэж турж эцсэнийг хараад бид их санаа зовж байна. Хармагцаа бид бүгдээрээ уйлж эхэлсэн” гэж тэр иргэн ярьжээ.

Гэхдээ судлаачдын дүгнэж байгаагаар Умард Солонгосын дэглэм хэзээ ч удирдагчийнхаа талаар сөрөг мэдээлэл цацах ёсгүй гэнэ. Харин ард түмнийхээ төлөө өдөр шөнөгүй ажилласны улмаас жин хассан гэх ойлголт төрүүлэхийн тулд ийм суртал нэвтрүүлгийн мэдээ цацсан гэж үзэж байна.

2011 онд эцэг Ким Жон Илийг нас барахад төрийн эрхийг шилжүүлж авсан Ким Жон Ун хэдхэн жилийн дотор маш их таргалсан юм.

Тиймээс түүний эрүүл мэндийн асуудал дэлхий дахины анхаарлын төвд байдаг. Цөмийн зэвсэгтэй энэ улсын удирдагч нас барах, эрүүл мэндийн улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болбол Зүүн Азийн бүс нутагт аюул нүүрлэх уршигтай.

Хэрвээ Ким Жон Ун нас барвал түүний охин дүү Ким Жо Ёноос өөр залгамжлагч байхгүй тул эрх мэдлийн төлөө тэмцэл эхлэх магадлалтай гэж судлаачид үздэг.

Засаглалынхаа 10 жилийн хугацаанд Ким Жон Ун үе үе олон нийтийн нүднээс холдож, сураггүй болдог байв. Үүнийг нь түүний эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг яригддаг.

Одоо 37 настай гэгддэг Ким Жон Ун нь илүүдэл жинтэйгээс гадна архаг тамхичин, бас согтууруулах ундаанд дуртай гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна