Дэлхий Хятадын засгийн газар анхааруулга гаргасны дараа биткоины ханш дахин...

Хятадын засгийн газар анхааруулга гаргасны дараа биткоины ханш дахин уналаа

Лхагва гарагт Хятадын санхүүгийн зохицуулах байгууллага биткоинтой холбоотой анхааруулга гаргасны дараа дэлхийн хамгийн том криптовалютын үнэ дахин уналаа.

Өчигдөр биткоины ханш $30,000 орчимд хүрсэн нь дөрөвдүгээр сарын оргил үе болох $64,000-аас эрс буурсан үзүүлэлт болжээ.

Сүүлд ханш бага зэрэг өсөж, $38,000 орчимд хүрсэн байна.

Хятадын зохицуулах байгууллага тус улсын банк, санхүүгийн байгууллагууд криптовалютаар үйлчилгээ явуулах хориотой байгааг сануулаад криптовалютын арилжаанаас их хэмжээний алдагдал хүлээж болзошгүйг иргэдэд анхааруулжээ.

“Сүүлийн үед криптовалютын үнэ ханш огцом өгсөж, уруудаж байгаатай холбоотой арилжаагаар ашиг олох сонирхол дахин сэргэсэн нь ард иргэдийн өмч хөрөнгө, эдийн засаг, санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсгэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ганц Хятадын засгийн газар биш, бусад орнуудын банк санхүүгийн байгууллагууд ч энэ талаар анхааруулж эхэлжээ. Тухайлбал Bank of England-ийн ерөнхийлөгч Эндрью Бэйли саяхан криптовалют эзэмшиж байгаа хүмүүст бүх мөнгөө алдахад бэлэн байхыг анхааруулсан юм.

Европын Төв Банкнаас гаргасан мэдэгдэлд биткоины ханшийн өсөлтийн цаана хөөсрөлт байгааг анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск биткоиныг автомашин худалдааны төлбөр тооцоонд ашиглахаа зогсоож байгааг зарласнаар уналт эхэлсэн юм. Тухайн үед биткоины ханш $57,000 орчимд хүрээд байжээ.

Саяхан тэр мөн биткоины технологийн хүчин чадалд эргэлзэж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлсэн нь ханш дахин унахад нөлөөлж байв.

Дэлхийн улс орнууды засгийн газрын хяналт зохицуулалт, эрчим хүчний өндөр хэрэглээтэй холбоотой байгаль орчинд учруулах хор хөнөөл гэсэн асуудлууд криптовалютын үнэ ханшид цаашид нөлөөлөхөөр байна.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна