Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээ,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
- Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Сонирхуулахад, 3 дугаар сарын 22-ны байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилготой зээлийн хүрээнд 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ипотекийн зээлийн тухайд, 1,603 зээлдэгчид 121.4 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгосон байна.