Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ

0
232

УГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатар хойд хөрш ОХУ-д ажлын шугамаар айлчлаад буй. Харин шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс шалтгаалж, тус улсад олон нийтийг хамарсан ихэнх үйл ажиллагаанууд цуцлагдсан.

Г.Ариунбаатар тэндэх нөхцөл байдлын талаар өөрийн твиттер хуудаснаа, “За байз, Алтанбулаг хийлээ хаана гэнэ. Театр гуравдугаар сарын 31 хүртэл тоглолтуудаа цуцалчихлаа, цаашид юу болох юм бол доо. Энд маск зүүсэн хүн алга. Байдал хүндэрвэл олон асуудал үүсэх нөхцөл бүрдчихээд л байгаа харагдах. Гэртээ харих уу, яах вэ” хэмээн жиргэжээ.