Өчигдөр 8,110 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. Өнөөдөр худалдаа үйлчилгээний салбарынхныг дархлаажуулна

0
320

Улаанбаатарын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна.

Өчигдөр/2021.03.09/ орой 18:00 цагийн байдлаар вакцинжуулалтын байнгын 40 цэгт 8,110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулжээ. Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид, Төрийн үйлчилгээний компанийн ажилчид, Цэвэрлэх байгууламжийн ажилчид, Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид гээд нийт 13,470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байв.

2021.03.09-нд вакцинд хамрагдсан иргэдийн тоо: 

ДүүрэгВакцинд хамрагдсан иргэдийн тоо
Баянгол дүүрэгт          1,691
Баянзүрх дүүрэгт            1,636
Сүхбаатар дүүрэгт            1,312
Сонгинохайрхан дүүрэг    572
Налайх дүүрэг             449
Чингэлтэй дүүрэг             360
Багануур дүүрэг              243
Багахангай дүүрэг     40

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ хэмээн мэдээлж байсан юм.Улаанбаатар хотод 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш гуравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийт 20,976 иргэнийг дархлаажуулжээ.