Цагаан сарын баярын үеэр коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор УОК-оос Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор болсноо мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар бүх нийтийн бэлэн байдалд шилжинэ.
Тэгвэл тухайн хөл хорионы үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.