Нийгэм Шуурхай: Халдвар авсан жолоочийн маршрутыг гаргажээ

Шуурхай: Халдвар авсан жолоочийн маршрутыг гаргажээ

НЭМЭЛТ: 07.30

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар халдвар авсан хүний явсан маршрут, зураглалыг гаргасан байна. Ингэхэд дээрх иргэн эхнэрийн хамт УБ паласт тоглолт үзсэн, эхнэр нь шатахуун түгээгчээр ажилладаг гэсэн мэдээлэл байна.

Тайлбар: коронавирусийн халдвар авсан жолоочийн маршрут /урьдчилсан байдлаар/

Сануулахад, өчигдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан бүх иргэнийг ХӨСҮТ- рүү шилжүүлж дууссан байна. Учир нь дээрх жолооч Энхсаран сувилалд тусгаарлагдаж байжээ. Мөн жолоочтой ойрын хавьтал болох 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч байна.


НЭМЭЛТ: 05.55

Мөн Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр

  • Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, орох хөдөлгөөнийг нээлттэй.
  • Улаанбаатараас бусад аймагт шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнс тээвэрлэх, буяны ажил зэрэгт явахаар бол Улаанбаатараас гаргах, ингэхдээ тодорхой асуумж, журмын дагуу гарах

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч,

Хяналтад байгаа иргэдийн гэр орныг хамгаалалтад авч эхэлжээ.

Мөн иргэд хүнсийг бөөнөөр авах, эх сурвалжтай, мэдээлэл авч, ташаа мэдээлэл түгээхгүй байх шаардлагатайг ЦЕГ сануулж байна.


ШУУРХАЙ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 3 ХОНОГ ХААЛАА

НЭМЭЛТ: 05.50 цаг

Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлаж,  нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, дууссан бөгөөд олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэтрээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.

Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал,  өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна