Нийгэм БНХАУ-ын 74 иргэн "Тамхи со", "Стандарт шуудай" зэрэг 6...

БНХАУ-ын 74 иргэн “Тамхи со”, “Стандарт шуудай” зэрэг 6 компанид ажиллах мэдүүлэгтэй Монголд нэвтэрчээ

Сүүлийн үед БНХАУ-ын иргэд хараа хяналтгүй улсын хилээр нэвтэрч байгаа гэх утгатай мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс гадна УОК-оос өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар:

-БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай, түүнийг хянадаг байгууллагатай. Монгол Улсад гаднаас ажиллах хүч оруулж ирэх асуудал төрийн бүрэн хяналтад байгаа. Ямар нэгэн хяналтгүйгээр, хэн нэгэн хүнийг тэр тусмаа шөнийн цагаар оруулаагүй. Мөн энэ жил маш бага хэмжээгээр буюу зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа. Ийм шаардлага нь ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт байгаа.

Бид долдугаар сар хүртэл ажиллах хүчийг оруулж ирэхийг хориглосонтой холбоотой бүтээн байгуулалтын маш олон ажил зогссон. Одоо бид Налайх, Дарханы замаас эхлээд цэвэрлэх байгууламж, хэд хэдэн эмнэлэгийн барилгыг бүрэн дуусгах хэрэгтэй байна. Энэ бүхэн дээр гадны ажиллах хүчин оруулж ирэх шаардлага гарч байна. Тэднийг оруулж ирж байж технологийн нарийн зүгшрүүлэлт хийх шаардлагатай. Олон улсын тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд нь орж ирж байж, техник хэрэгслүүдээ хөдөлгөдөг.

Гадны ажиллах хүчийг маш хатуу хяналт доор, цөөн тоогоор, хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, хууль хүчний байгууллагын хяналт доор ажиллуулж байгаа. Засгийн газар өчигдөр он дуустал БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон. Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр,өмнө нь орж ирсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэм сахиулаагүй мэтээр улс төржсөн агуулгаар мэдээлэл хийж байна. Иргэдийг төөрөгдүүлж, улстөрийн зорилгоор хандаж буй уг асуудалд хуулийн байгууллагаас арга хэмжээ авна. Энэ асуудалтай холбоотой худал мэдээллийг зохион байгуулалттайгаар цөөн тооны хүмүүс олон нийтийн сүлжээнд дэвэргэж байна гэсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын 74 иргэн өнгөрсөн 10 дугаар сарын 21-нд Замын-Үүдийн боомтоор орж иржээ. Тэд Монгол Тамхи со, Стандарт шуудай, Эм Эй ЖИ ЭЛ Ай ХХК, Ноён капитал, Томо бюлдинг, Дархан ээж шүтээн зэрэг компанийн урилгаар ирж байгаа гэж мэдүүлсэн байна. Тэдгээр 74 иргэнийг 10 автобусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж хүлээлгэн өгчээ. 

БНХАУ-аас инженер техник, удирдах түвшний мэргэжилтнүүдийг зайлшгүй тохиолдолд оруулж ирж байгаа гэх. Тэгвэл дээрх компаниудын хүсэлтээр ирсэн ажилтнуудын мэдээлэлд ямар мэргэжилтэй ямар зориулалтаар ирж байгаа мэдээлэл бүрхэг байна. Түүнчлэн тамхи, оёдол зэрэг дотооддоо хийж болох, дотоодоос ажиллах хүчин татаж болох чиглэлд хятад ажилтнуудыг оруулж ирж байгаад багагүй шүүмжлэл дагуулж эхэлжээ. 

Эх сурвалж: shuurhai.mn

Б.ЗАЯА

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Санхүүгийн зохицуулах хороо: Виртуал хөрөнгө нь хуулиар зөвшөөрсөн төлбөрийн хэрэгсэл биш.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас олон нийтийн анхаарлын төвд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна