Нийгэм Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж 368-д хүрлээ

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж 368-д хүрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж, шинээр халдвар илэрсэн эсэх талаар мэдээллээ.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд нийт 1,816 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийтдээ 12 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал,

  • аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн.
  • аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
  • арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч/ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан.
  • арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/ халдвар илэрлээ.
  • аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч Монгол Улсын иргэн.

Монгол жолооч нар олон компаниар дамжиж бараагаа цуглуулаад орж ирдэг юм байна. Хилийн цаана хяналт сул байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Дональд Трамп Хятадын банканд их хэмжээний “өртэй”

“Хэрэв Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна