Ангилалгүй "МИАТ ойрын зайн нислэгт хоол өгдөггүй ч зардалдаа тусгасан”

“МИАТ ойрын зайн нислэгт хоол өгдөггүй ч зардалдаа тусгасан”

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  /ХӨСҮТ/ Ерөнхий  захирал Д.НЯМХҮҮ:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу есдүгээр сарын 9-нд МИАТ компанийн ажилтай танилцаж, хяналт шалгалтыг хийжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр /2020.10.12/ танилцууллаа.


ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Батцэцэг тусгай үүргийн онгоцны үнэ тарифт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан юм. Тэрбээр“МИАТ ТӨХК-ийн зүгээс ойрын зайн нислэгт хоол хүнс өгөхгүй байгаа хэрнээ бүх нислэгт хоолны зардлыг тусгасан байсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн зардалд 4.4 сая төгрөгийг тусгасан. Цар тахлын үед зар сурталчилгаа, ном хэвлэл, лоунжийн зардлыг бууруулснаар тийзийн үнэ тарифыг бууруулах боломжтой гэж үзэж байна” гэлээ.

МИАТ компанид 2020 оны гарсаар 2009 өргөдөл гомдол иржээ. Эдгээрээс 1060 нь тийзээ буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой байсан бөгөөд долоо нь и-мэйлээр, тав нь утсаар ирсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр өмнө нь хэлж байв.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  /ХӨСҮТ/ Ерөнхий  захирал Д.НЯМХҮҮ:

–Сүүлийн гурван  өдөрт нийт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тухайлбал, аравдугаар сарын 8-ны өдөр  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 51 настай ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-ны өдөр  Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй , 25 настай эрэгтэй нарт  халдвар илэрлээ.

Мөн наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл Улаанбаатар нислэгээр ирсэн 81 настай эмэгтэй нар эдгэрч  дараагийн шатны сувилал руу шилжсэн.  Ингэснээр  Монгол Улсад  коронавирусийн халдварын нийт батлагдсан 318 тохиолдлоос 310 нь эдгэлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман  хүн эмчлүүлж байгаагаас таван хүний бие хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. 

Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.БАЯНМӨНХ:

Цэргийн төв эмнэлэг коронавирусийн халдварын энэ цаг үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын бэлэн байдлыг хангах, ажиглалт тусгаарлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, ариутгал хэрэгслийн нөөцийг бүрдүүлсэн. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийн 20 гаруй материалыг самбар, видео хэлбэрээр эмч, эмнэлгийн ажилчид болон бусад хэвтэн эмчлүүлэгч нарт сурталчилгаа явуулсан.

Үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд эмнэлгийн орны тоонд хязгаарлалт хийж, амбулаториор үйлчлүүлэгч нарт эмнэлгээс угтан авагчийг ажиллуулж,  хүмүүсийн бөөгнөрлийг багасгасан. Болзошгүй халдварт өвчний үед үүрэг гүйцэтгэх эмч мэргэжилтнүүдийн нэрсийг 2-3 бүлгээр томилгоожуулан сэтгэл зүйн бэлтгэл, хувийн хамгаалах хэрэгслийг биед нь дасгах зорилгоор өдөр бүр тодорхой цагийн хуваарийн дагуу сургалт дадлагыг хийж гүйцэтгэсэн.  Цэргийн төв эмнэлгийн барилга байгууламж нь зориулалтын бус учраас  Мэргэжлийн хяналтын ерөнхий  газар, ХӨСҮТ-ээс мэргэжилтнүүдийг урьж 3-4 удаа зөвлөгөө авсан. Ингэхдээ эмнэлгийн давхар бүрийг улаан,шар ногоон бүсээр   бүсчлэн,  бүсчилсэн хэсгүүдэд битүүмжилсэн хаалт хамгаалалт хийж,  агааржуулалтыг засварлан бэлэн байдалд оруулсан. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэг нь тусгай дэглэмийн хүрээнд иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн  хугацаанд 70 гаруй удаагийн тусгай үүргийн нислэг,  таван удаагийн газрын татан авалтаар ирсэн 800 гаруй иргэд, Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн 200 гаруй энхийг сахиулагчийг хүлээн авч, тусгаарлан хянасан. Батлагдсан болон сэжигтэй 26  тохиолдлыг илрүүлэн ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

2027 хүний сорьцод шинжилгээ хийсэн талаар дэлгэрэнгүй дурдвал:

  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 160 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 9-ны өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдын шинжилгээ,
  • Аравдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор  ирсэн 284 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 53 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 94 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 25-нд Сидей-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 25-нд Замын-үүд боомтоор орж ирсэн 168 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 23,29-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор орж ирсэн 32 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 48 хүний давтан шинжилгээ,
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 65 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 55 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн   тусгаарлагдсан арван хүний шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээнд хамрагдсан 128 хүний шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 93 хүний давтан шинжилгээ,
  •  57 эмч, ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 61 жолоочийн шинжилгээ,
  • Тандалтын  зорилгоор түүврийн аргаар сонгон авсан есөн хүний шинжилгээнд тус, тус коронавирусийн халдвар илрээгүй.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэргийн эсрэг “Хяналт-1”, “Хяналт-2”, “Хар сүлжээ” ажиллагааг явуулж байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛДАГ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ Э-ИЙН БҮЛЭГЛЭЛ, 28 ХҮНТЭЙ Г-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ СААТУУЛААД БАЙНА Өнөөдрийн байдлаар гадаад улсаас цахим мөрийтэй...

Ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв.

Дансанд нь 9,3 тэрбум төгрөг орж гарсан гэх, одоо хоригдсон байгаа ноорог.мн-ны ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлан цахимаар мэдээлэл хийв....

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо

Гуравдугаар сарын 21, Москва. – Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос,...
- Advertisement -

Сэрэмжлүүлэг: Сүүлийн 24 цагийн дотор “Улаанбурхан” өвчний 24 тохиолдол нэмэгдэж, нийт 51 тохиолдол батлагдлаа

 Улаан бурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, нүд улайх, хамраас ногоон нус гоожих, хоолой сөөх зэрэг анхны шинж тэмдгүүд...

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ.

ХАВРЫН ЧУУЛГАН: АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, төсвийн асуудал, О.Алтангэрэл сайдын УИХ, ЗГ-ыг талцуулсан хуулиуд ГОЛ СЭДЭВ болно

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна