Нийгэм Б.Батсайханыг хорьж, С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг хураав

Б.Батсайханыг хорьж, С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг хураав

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.7.9/ боллоо. Хурлаар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээ болон олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа зэрэг гурван оролцогчид холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Тэднийг үгсэн тохиролцон, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад 14.9 тэрбум төгрөгийн хор хохирол учруулсан гэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Б.БАТСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ ХОРИНО

Батлах хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний  017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаЖ, улсад онц их хэмжээний хохирол учруулслан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хүсэлт ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Тус хэргийг тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах, хоёр жилээр хорих, Л.Балдан-Очирыг мөн томилогдох эрхийг нь хоёр жилээр хасах, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Н.Сугарыг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ.  Дээрх иргэдийг эрх мэдлээ урвуулан ашиглан 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.

“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРЭГ ХОЙШИЛЛОО

“Жи Тайм”-ын хэрэгт холбогддог Э.Оюунчимэг нь Казахстан улсын иргэн М.Мараттай хамтран сүлжээний бизнес эрхлэх замаар нийт 11398 иргэнд 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн шүүх хурал хойшилжээ. Шалтгаан нь шүүгдэгч нэмэгдэл өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэрэгтэй танилцах тул шүүх хурал хойшилсон байна. Тус хэргийг долдугаар сарын 17-нд шүүхээр болжээ. Эл хэрэг олон хохирогчтой тул шүүх хурлыг лайваар явуулах юм байна.

“ДЦС-2”-ЫН С.БЯМБААХҮҮГИЙН 14 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААЖЭЭ

“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ШҮҮНЭ

Салхитын мөнгөний орд гэх тодотголтой Ш.Мөнгөншагай тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийн тухайд шүүгдэгчийн биеийн байдал муудсан тул н.Өнөрцэцэг, н.Сайханцэцэг нарыг тусгайлан шүүхээр шийдвэрлэсэн.

Ш.БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШАТАНД ЯВНА

“Жаст”-ын Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, устгах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрбээр хуурамч бичиг баримтаар Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч улсад онц их хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа яваа бөгөөд шүүх хурал товлогдоогүй байгаа юм.

Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг мөн дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

1.2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Д.ДАМБА-ОЧИРТ МӨН АДИЛ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Мөн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

С.БАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт яллах дүгнэлт ирүүлжээ. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш шүүх хурлыг дөрвөн удаа хойшилсон. Улмаар долдугаар сарын 6-нд шүүх хурлыг товлосон ч С.Баяр, Ч.Давааням нарын өмгөөлөгч хуралд ирээгүй тул тэдний шүүх хурлыг жич товлон хуралдахаар болсон. Харин С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Э.БАТ-ҮҮЛИЙН ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хурал зургаан удаа хойшлоод байна. Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл шүүх хурал хойшиллоо.  Шүүх хурлын тов одоогоор зарлагдаагүй байна.

 Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЗУРГААН ЖИЛ ХОРИХООР БОЛОВ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зэрэг таван хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр энэ сарын 6-нд гарсан. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өөртөө, өөрийн төрсөн дүүд давуу байдал бий болгож, Өмнөговь аймагт 020922 дугаарын газрыг таван сая төгрөгөөр худалдан авсан. Энэ мэт 10 гаруй лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж, зарсан гэх хэрэгт холбогдсон. Ингээд түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оноосон.

Н.НОМТОЙБАЯРЫГ 5.5 ЖИЛ ХОРИХООР БОЛОВ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 5.5 жил хорих ял оноосон.

ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 53632 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Энэ оны эхний хагас жил Монгол Улсын шүүх 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Дээрх хэрэгт 7422 хүн, гурван хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө суллажээ. Мөн 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн

iOS 18.2 шинэчлэлээр таны iPhone хэдэн минутад бүрэн цэнэглэгдэхийг харах боломжтой болно

iPhone-ийг цэнэглэхэд хэр хугацаа шаардагдахыг хэрэглэгчдэд харуулах "BatteryIntelligence" нэртэй шинэ системтэй болно. Энэ нь утсыг бүрэн цэнэглэх хугацааг...

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн...

“Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

Nvidia” хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний хувьцаа 3%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь...

Төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025 оны улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Тус өргөдөлд: 2025 оны төсвийн...
- Advertisement -

Урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байна

Сонгуулийн үр дүнгүүд гарсаар байна. Урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 247 төлөөлөгчийн санал, Ардчилсан намаас...

“Тоёота Моторс Корпораци” нисдэг машины анхны туршилтаа амжилттай хийжээ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг машины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны загварыг АНУ-ын...

Танд сонирхуулахад

Цагаан хад суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулж байна

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг...

Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно, гэхдээ хэнийг ч хэлмэгдүүлэхгүй

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр Ерөнхий...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна