Ангараг гарагт ажиллаж байгаа NASA-гийн Curiosity судалгааны станц 2019 оны сүүлээр өөрийн буулгасан 1,000 гаруй гэрэл зургийг дэлхийд илгээжээ.
Судлаачид эдгээр зургуудыг эвлүүлж, нэг том (1.8 тэрбум цэгтэй) панорама зураг болгосноо өчигдөр нийтэд үзүүлсэн байна. Энэ бол өнөөдрийг хүртэл хэний ч харж байгаагүй Ангараг гарагийн байгаль орчныг дүрсэлсэн өндөр нарийвчлалтай зураг юм.
NASA зургийн 2.25 GB хэмжээтэй бүрэн файлыг хэн сонирхсон хүн нь татахаар вэб сайтдaa байрлуулсан байна. Үүнээс гадна жижигрүүлсэн хувилбарыг хүмүүст үзүүлжээ.
Бас зурагт дүрслэгдэж байгаа газруудын талаар тайлбар бүхий видео танилцуулгыг бүтээж, байршуулсан байна.
Эх сурвалж: CNET