Фэйсбүүкийн ажилчид ажил хаялт зарлажээ

0
325

Фэйсбүүк компанийн хэдэн арван ажилчин Даваа гарагт /2020.06.01/ интернэтээр ажил хаялт зарлажээ.

Ажил хаягсад Твиттерээр дамжуулан Цукербергийг Трампын Жорж Флоидын төлөө жагсагчдын эсрэг хүч хэрэглэнэ гэж сүрдүүлсэн нийтлэлд арга хэмжээ аваагүйг шүүмжилж, улмаар ажил хаялт зарласан байна.

Ажилчид хоорондоо дотоод сүлжээгээр зурвас илгээж байсан ба нэг ажилтан ажилчдын самбарт “Хар арьстнуудын эрхийн төлөө жагсагчдын эсрэг хүчирхийллийг дэмжсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн илэрхийлэл нь хэвлэн нийтлэх эрхээс хэтэрсэн зүйл” гэж бичжээ. Фэйсбүүк Трампын нийтлэлд ямар ч арга хэмжээ аваагүй бол Твиттер “хүч хэрэглэхийг дэмжсэн” гэсэн сэтгэгдэлд нь арга хэмжээ авсан байна.