Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 23.59 цаг хүртэлх хугацаанд явагдах байна.
АТГ-ын албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 19-ний 23:59 цаг хүртэл цахимаар мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой аж.Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ