ТЕГ-ын Гадаад тагнуулын дарга асан хурандаа Ш.Амгаланг ТЕГ-аас барьвчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл мөн тус албанд ажиллаж байсан хурандаа Б.Эрдэнэбатыг өчигдөр 17.00 цагийн орчимд гэрийнхээ гадаа салхилж баыхад нь баривчилжээ. ТЕГ-ын 20 гаруй алба хаагч гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэрт нь нэгжлэг хийгээд 23.30 цагийн орчимд авч явсан байна. Уг гүйцэтгэх ажиллагаа явуулах Д.Гэрэл генералын гарын үсэгтэй бичиг байсан ба үндэслэл шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээлж байна. Хурандаа Б.Эрдэнэбат нь 58 настай, зургаан жилийн өмнө гавьяаныхаа амралтад гарчээ.Тэрбээр ОХУ-д тагнуулын сургууль төгссөн, насаараа ТЕГ-т ажиллажээ.Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон ба прокурорын хяналт байгаа эсэх, баривчлах шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: Zarig.mn